Худалдаа, хөгжлийн банк (ХХБанк) нь 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Сингапур хотноо зохиогдсон GTR Asia Trade and Treasury Week 2016 арга хэмжээний үеэр Азийн хөгжлийн банкны худалдааны санхүүжилтийг дэмжих хөтөлбөрийн шилдэг банкаар шалгарч, “Leading Partner bank in Mongolia" буюу “Монгол дахь тэргүүлэх хамтрагч банк” шагналыг гардан авлаа.
2015 онд Монгол Улсын гадаад худалдааны төлбөр тооцооны 77.9%-ийг ХХБанк дангаараа гүйцэтгэж, гадаад төлбөр тооцооны хамгийн өргөн сүлжээ, бэлтгэгдсэн шилдэг боловсон хүчин, олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай тогтоосон бизнес хамтын ажиллагаагаараа Монгол улсын банк, санхүүгийн салбартаа тэргүүлэгч гэдгээ дахин нотлон харуулсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!