ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Цэнгээний газруудыг 00:00 цагт хаадаг болох эсэхийг Хотын дарга УДАХГҮЙ шийднэ

Г.Номин, iKon.mn
2016 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын цагийн хязгаарт өөрчлөлт оруулах захирамжийн төсөл боловсруулжээ.

Уг захирамжид баар рестораныг,

  • 10 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд 00.00 цаг хүртэл,
  • 06 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд 02.00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулахаар тусгасан байна.

Төсөлд Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн  Засаг даргын Тамгын газраас санал авсан бөгөөд улирлын чанартай цагийн хуваарийн өөрчлөлт хийх нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзжээ.

Захирамжийн төслийг батлах эсэхийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд шийдэх юм байна.