Монголын Жүдо Бөхийн Холбооны фэйсбүүк хуудаснаа МЖБХ-ны Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг Улсын баатарт тодорхойлох тухай шийдвэрийг тус холбооны удирдах зөвлөлийн хурлаар шийдсэн талаар мэдээлсэн байсан билээ.
Тэгвэл энэхүү мэдээллийг УИХ-ын гишүүн асан Х.Баттулга үгүйсгэлээ. Тэрбээр "Хурлаа би удирдсан. Д.Сумъяагаа л баатарт тодорхойлсон. Би юу гэж өөрийгөө цол тэмдгэнд тодорхойлох вэ дээ. Битгий уурлацгаа. Битгий санаа зов" гэж жиргэжээ.
Харин Жүдо Бөхийн Холбооны хуудас дээр ӨНӨӨДӨР ӨГЛӨӨ ийнхүү пост хийсэн байсан билээ. Харамсалтай нь тус холбоо энэхүү постоо хэдхэн хормын өмнө устгав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
31 СЭТГЭГДЭЛТЭЙ
|