ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Түрээслүүлэгчдийн хөлд чирэгдсэн барилгын салбар"

Х.Хулан, Өглөөний сонин
2016 оны 8 сарын 23
MorninigNews.mn
Зураг зураг

Нийгэмд олон сая төгрөгийн ашиг олдог хэр нь татвар төлдөггүй бүлэг хүмүүс бий. Энэ бол түрээслүүлэгчид. Оффис, орон сууц, хашаа байшин, худалдааны лангуу түрээслэгчдийн гар дээр зах зээлд эргэлдэж байгаа мөнгөний нэлээдгүй хувь нь эргэлдэж, далд эдийн засгийг тэтгэж буй.

Энэ оны эхээр УИХ-аар батлагдсан Эдийн засгийн өршөөлийн хууль хэрэгжиж дуусахад эрх мэдэлтнүүд Монгол Улсын ДНБ-ий 90 хувьтай тэнцэх хөрөнгө орлого ил боллоо хэмээн зарлаж байсан. Түрээслүүлэгчдийн мөнгө үүний хэдэн хувьтай тэнцэхийг одоогоор хэн ч тооцож чадахгүйд хэргийн учир орших аж.

Түрээслэгчид төрд татвар төлдөггүй хэр нь үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх үнэ ханшийг тодорхойлсоор удаж байгаа юм. Дугуй, машин, үсчний суудал, зоогийн газар, буудал, дэлгүүр оффис, жорлон гээд юу л бол юу түрээслүүлж байгаа тэд бусдыг орох орон, ажлын байраар хангаж байгаа ч бизнесийн нэг салбар болон хөгжиж байгаагийн хувьд тэд төрд татвар төлөх цаг нь иржээ.

Нөгөө талдаа түрээслүүлэгчийн үнэ тогтоох арга чухамдаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлсөөр байгаа ч төр үүнийг бодлогоор зохицуулж чадалгүй хяналтаасаа алдчихсан яваа.

Энэ утгаар нь харвал Монголд хамгийн их хожиж байгаа хүмүүс бол түрээслүүлэгчид. Тэдэнд татварын дэргэдүүр “сохор" өнгөрөх, түрээслэгчийн эрх ашгийг дуртай үедээ өөрчлөх бүх боломжууд байдаг.

Нөгөө талаар үүнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй Монголд хуульд захирагддаггүй бүлэг этгээд эрх дураараа амьдарч байгааг харуулж байгаа юм.

Өнөөдөр дампуурахдаа тулаад байгаа барилгын салбар нэг үгээр хэлбэл түрээслүүлэгчдийн хөлд чирэгдчихсэн хэрэг. 

Зөвхөн өөрт ашигтай ажил үйлчилгээний гэрээ байгуулж, “гэрээнд заасан" гэх үгээр түрээслэгчээ ялалдаг түрээслүүлэгчдийн асуудлыг хэрхэх вэ гэдгийг хүссэн ч эс хүссэн ч хэлэлцэх цаг нь иржээ.

Онцлоход, түрээсээр орлого олдог хүмүүсийн дийлэнхийг орон сууц, оффис түрээслэгчид эзэлдэг аж. Эрэлтийг дөрөөлж хөнгөн аргаар хөлжиж буй түрээслэгчдээс болж барилгын салбарт үнийн хөөс үүссэн гээд хэлчихвэл буруудахгүй байх.

Өнөөдөр дампуурахдаа тулаад байгаа барилгын салбар нэг үгээр хэлбэл түрээслүүлэгчдийн хөлд чирэгдчихсэн хэрэг. Зохицуулалтгүй, удсан энэ асуудлыг цэгцлэх хуулийн төслийг хэсэг гишүүд өнгөрсөн хавар өргөн барьсан гам. Тэд анх удаа түрээсийн талаар судалгаа явуулсан байдаг.

Тэд манай улсад түрээстэй холбоотой эдийн засгийн судалгаа бараг хийгдэж байгаагүй. Түрээсийн бизнес нийт бизнесийн хэчнээн хувийг эзэлж байна вэ, зах зээл, эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ, иргэдийн өдөр тутмын амьдралд түрээс ямар нөлөө үзүүлж байгаа гэх мэт маш олон асуулт хариултгүй байгаа.

Тиймээс энэ асуудлаар холбогдох яаманд судалтаа хийлгэх захиалга өгсөн. Засгийн газарт ажлын хэсэг байгуулагдсан.

Монголын түрээслэгчдийн нэгдсэн холбоо түрээслэгчдийн дунд судалгаа явуулсан. Олон судалгаа бэлэн болсны дараа хуулийн төсөл боловсруулах ажлыг ул суурьтай хийх ёстой учраас хугацаа шаардаж байгаа. Үнэндээ судалгааны ажил нэлээд удаашрах шинжтэй байна гэж байсан юм. Энэ бол хоёр жилийн өмнөх яриа.

Мөн энэ үеэр хөндөгдсөн нэг асуудал бол орон сууцны түрээсээр мөнгө олох бизнес газар авсан явдал байв. Хууль санаачлагчид орон сууцны үнэ нэмэгдэхэд түрээс нөлөөлж байгааг шулуухан мэдэгдсэн. Тухайлбал, Түрээслэгчдийн холбоо шинээр ашиглалтад орж байгаа гурван орон сууцад судалгаа хийж үзэхэд 60 хувийг нь түрээс эзэлж байсан гэдэг.

Үүнээс гадна нийслэлд ашиглалтад орж байгаа орон сууцны нэлээд хэсгийг түрээсийн зориулалтаар ашиглаж байтаа баримтууд энэ үед нийтэд ил болж байв.

Манай хүн амын дийлэнх нь гэр хороололд амьдардаг. Тэдэнд орон сууцны хэрэглээ зайлгүй шаардлагатай байгаа. Энэ эрэлт хэрэгцээ нь орон сууцны үнэ өсөхөд нөлөөлж байдаг.

Зарим оронд орон сууцны түрээсийг хориглож байсан жишиг байдаг. Болохгүй бол дотоодоо ийм арга хэмжээ авахад ч гэмгүй. Юуны өмнө зах зээлийн судалгааг сайн хийж, тулгамдаж байгаа асуудалдаа тохирсон хуулийн төслийг боловсруулах ёстой гэж үзэж байсан юм.

Гэвч хууль санаачлагчид дээрх хуулийн төслийг УИХ-д өргөн барьж амжилгүй сонгуультай золгосон билээ. Гэхдээ тэд дөрөвдүгээр сард хуулийн хэлэлцүүлгийг хийгээд амжсан.

Энэхүү хэлэлцүүлэг дээр УИХ-ын гишүүн Г.Уянга “Түрээсийн тухай хуулийн төслийг боловсруулах, түрээсийн асуудлыг зохицуулах санаа анх түрээслэгчдээс гарсан.

Олон түрээслэгч гомдол, саналаа УИХ-ын гишүүний хаягаар ирүүлсэн учраас одоо үйлчилж буй хуулиар түрээслэгчтэй холбоотой асуудлыг хэрхэн зохицуулдаг, зохицуулагдаагүй үлдсэн ямар асуудлууд байгааг судалж үзэн хуульчдаас зөвлөгөө авч, түрээслэгчид, түрээслүүлэгчидтэй уулзаж, ийм хууль зайлшгүй байх нь зөв гэдгийг олж харсан гэдгээ хэлж байв.

Хуулийг санаачлагчид түрээсийн харилцаа болон үйл ажиллагааны нийгэм, эдийн засаг, эрх зүйн орчин, түрээсийн харилцаа, үнийн нөлөөлөл, чадамж, барьцааны сан байгуулах боломж, түрээсийн даатгалын тогтолцоог судлах ажлыг хийж, АНУ, Их Британи, Герман, Казахстан, Норвеги, Польш, Хятад, ОХУ, Японы туршлагыг судалсан байдаг.

Тухайлбал, түрээслүүлэгчид түрээслэгч нартай хийж байгаа гэрээнүүд хэт ерөнхий, маргаан гарсан тохиолдолд шийдвэрлэх боломжгүй. 160 гэрээнд дүн шинжилгээ хийхэд иргэн хоорондын үүрэг ерөнхийгөөс гадна дангаараа цуцлах боломжтой 1-2 хуудас гэрээ хийгддэг бол иргэн, хуулийн этгээд хооронд 2-5 хуудас гэрээ хийгддэг болох нь харагджээ.

Маргааны 54.2 хувийг харилцан тохиролцсоноор шийдвэрлэсэн гэсэн статистик гарсан бөгөөд 34.3 хувь нь түрээслүүлэгчийн саналаар, 3.7 хувь нь шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Аж ахуйн нэгжүүдийн 39,6 хувь нь түрээсийн байранд байдаг ч, 30 хувь нь л тайландаа түрээсийн зардлаа тусгадаг байна.

2011 онд аж ахуйн нэгжүүд 197 тэрбум төгрөг татварт төлсөн бол, түрээслүүлэгч 69 тэрбум төгрөгийг түрээсийн төлбөрөөс олсон гэж тайлагнасан тухай баримт энэ үеэр дэлгэгдсэн юм.

Үүнээс гадна анхаарал татахуйц мэдээлэл нэг бий. Судалгааны явцад “түрээсийн төлбөрийг арван хувиар нэмэхэд борлуулагчид хэдэн хувиар барааны үнээ нэмэгдүүлэх”-ийг сонирхож үзэхэд оролцогчдын 57 хувь барааны үнээ шууд нэмнэ гэж хариулж байжээ.

Тодруулбал түрээсийн төлбөр арван хувиар нэмсэн тохиолдолд худалдаачид бараа бүтээгдэхүүний үнээ дунджаар 5-6 хувиар нэмэгдүүлэхэд бэлэн байгаагаа хэлсэн байдаг. Ийм нэг хуулийн төсөл УИХ-ын босгыг хараахан давж амжаагүй байгаа Нийгэмд хүлээлт үүсгэсэн уг хуулийн төслийг хөтлөн, УИХ-аар батлуулж, иргэдийн хүлээлтийг тайлах гишүүн энэ парламентаас олдох болов уу?

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.106.137] 2016/8/23
тэхээр түрээсийн төлбөр их болно гэсэн үгүү, ёоо лай юмаа түрээсийн төлбөрөө яая гэж байхад, байрнаасаа хөөгдөх хэрэг гарах юм биш биздээ
1 | 0 Хариулах
Зочин [202.9.41.49] 2016/8/23
Энэ хууль батлагдвал түрээслэгчдэд маш их дарамт үүсэхнээ татвар нэхэгдээд байна түрээсээ төл эсвэл гар гээд л хууль санаачилагчидаа гэж иргэдээ бодохгүй юм даа хөөрхий гэж
0 | 0 Хариулах
Зочин [150.129.141.44] 2016/8/23
Түрээслүүлэгч хүн зүгээр суугаад мөнгө олоод байгаа зүйл байхгүй. Үл хөдлөхийн татвар, түрээснээс орсон орлогын татвар, нөат төлөөд уг обьект цаг тухайд нь арчилгаа тордолгоо хийж түрээслэгч ажиллах боломжтой болдог. Банкнд байгаа хадгаламжийн хүүнээс татвар авдаг л болох хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Хотын иргэн [202.9.40.164] 2016/8/23
Буцаад социалист нийгэмдээ очмоор байна гээч. Илүү хөдөлмөрлөж, илүү сэтгэхээсээ өмнө дандаа бэлэнчлэх, хямд өртөгтэй юм хэрэглэх санаатай. Тэр ад үзээд байгаа түрээслэгчид чинь байхгүй бол ямар орон байранд ажиллаж амьдрах байсан юм бэ. Битгий залхуу зангаа гаргаад бай. Олон цаг шаргуу ажилла. Илүү сэтгэ. Илүү хөдөлмөрлө
2 | 4 Хариулах
Зочин [202.55.191.130] 2016/8/23
Eniig shiidehed amarhan shde, ul hodloh bolgonii medeelel ulsiin burtgeliin gazart bii. Neg hun deer olon bair baival tiim humuusiig l shalgachih heregtei.
1 | 0 Хариулах
Зочин [180.235.184.25] 2016/8/23
tureesiin bairuud chine ihenh ni heden tomchuudiin medliin tednii ah duu nariin ymnuud l bgaashdee.
4 | 0 Хариулах
irgen [180.235.184.25] 2016/8/23
man-amlaltaa bieluulee.aj ahuin negjiin tatvariig 1% bolgono gesen tegvell aj ahuinuud utgaaraa bosoj irne dee.
0 | 0 Хариулах
Зочин [103.26.193.15] 2016/8/23
8% zeel heregjij ehelsnees hoish oron suutsnii tureesiin une baga ch gesen buuj baigaashdee. Bugd l tureesend mungu tulj baihaar zeelendee ugsun n deer gedgiig. oilgoson. Harin odoo businessiin ipotec heregjuuleh tsag uy n irsen gej bodoj baina. Jijig dund aj ahuin negjuuded mash tom demjleg bolno.
0 | 0 Хариулах
түрээслэгч [202.179.31.242] 2016/8/23
Түрээсэнд сардаа цалингийн ихэнхийг зарцуулдаг, энэ нь урьдчилгаа байхгүй болохоос биш байх банзнаас байрны зээл авах бол найдвартай төлөгч гэдгийг илтгэж байгаа, 2т түрээслэгч нь олсон энэ орлогодоо татвар төлөхгүй, түрээсэлсэн нь ч татварын буцаан авалт хийх боломжгүй, ийм л далд эдийн засгийн гинжин урвал тасралтгүйгээр олонхийг хамраад яваад байна даа
0 | 0 Хариулах
Зочин [103.229.121.94] 2016/8/23
haha tatvariin butsaan avalt gej ymar ineedmiin yumaa yriad bgan be? tatvariin albaniihan chin bidnii tulsun tatvariig ah duu hamaatan sadandaa sugalaa neriin door tseverhen taraachdag shdee. bi bas hulsuu dusluulj hudulmurlusnii ur dund hurungutei bolchood ternii hariud n tatvar dahiad tulnu gej erguu balai yum yriad suuh yy? ug n ardchilsan niigemd amidarch bj iim hachin yum yrij yvdgaa bolitsgooh heregtei yumdaa
1 | 4 Хариулах
гүндэн [122.201.24.229] 2016/8/23
орон сууц түрээслэх нь барааны үнэнд нөлөөлөхгүй байх, дэргүүр үйлчилгээний газарын түрээсэн дээр онцгой анхаараад улсаас хямд байраар ахнгаад эхлэх юм бол түрээсийн үнэ буурна бараа матриалын үнэ буурах болов уу .тийм түрээслээд байгаа олон орон сууцтай ардууд цөөн байлгүй дээ
0 | 0 Хариулах
Зочин [202.131.230.114] 2016/8/23
ОРЛОГО ОЛЖ БАЙГАА Л БОЛ ТАТВАРАА ТӨЛӨХ ХЭРЭГТЭЙ ! ЭНЭ БОЛ ХУУЛЬ
2 | 0 Хариулах
Зочин [103.229.121.94] 2016/8/23
tatvar tuluh bol asuudal bish. hen ch eniig tureesee nemeed tulchij chadna. ettsiin dundee tureeslegch n hohirood uldene. 2-t bidnii tulsun tatvar uuruu haana hend ochdog n bas uchir bituuleg bga shuudee. niigmiin halamjiin bodlogo mongol ulsad huchin tuguldur heregjij chadaj bga yu ? geed yrival tatvar neheheesee umnu tulsun tatvar haana hend yaj zartsuulagdaj bgan sonin
2 | 2 Хариулах
Зочин [103.229.121.94] 2016/8/23
haha ger horoolliin irged n bair hudaldaj avah chadamjguig n medsen bololtoi. odoo arai neg bolomjtoi gegdeh tureeseer bairand amidarch bga irged-ruu chichirlee dee. ingej bj arai gej tureesiin bairand amidarch bsan irgedee hog deer gargavdaa. zugeer bga zuiliig bgagaar n orhih heregtei bdgiim daa. uneheer tolgoi tarhi chin ajillahgui bga bol busdaas asuu bur bolohgui bol nadaas asuusan ch bolno shuude.
0 | 2 Хариулах
Зочин [27.123.214.2] 2016/8/23
Өөрөө түрээслүүлэгч үү.
4 | 0 Хариулах