Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дани улсын амьтны хүрээлэн салахыг хүссэн тэжээвэр амьтдаа араатны хүнс болгон хандивлахыг хүмүүст уриалав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Дани улсын нэгэн амьтны хүрээлэн салахыг хүссэн эрүүл, тэжээвэр амьтдаа тус хүрээлэнгийн араатнуудын хоол болгон хандивлахыг олон нийтэд уриалжээ.

Хүлээж авсан амьд тахиа, туулай, усан гахай зэрэг амьтдыг тусгай бэлтгэгдсэн ажилчид “хүнлэг аргаар унтуулсны дараа” араатанд өгөхийг Аалборг хотын амьтны хүрээлэнгийн захиргаа тайлбарласан байна.

Мөн адуу хандивласан хүмүүс татварын хөнгөлөлт эдлэх боломжтойг мэдээлжээ.

Уг арга хэмжээ нь “зэрлэг амьтдын байгалиас хоол тэжээлээ олж авдаг аргыг сэргээх зорилготой” бөгөөд жижиг амьтад үүнд чухал үүрэгтэй болохыг тайлбарласан байна.

Аалборгийн амьтны хүрээлэнд Евразийн шилүүс болон арслан, бар зэрэг том араатнууд байдаг.

“Араатан амьтдыг хооллохдоо махыг арьс, ястай нь хамт буюу аль болох байгалийн хэв маягаар өгөх хэрэгтэй байдаг. Тиймээс янз бүрийн шалтгаанаар устгалд оруулах шаардлагатай болсон амьтдыг ийм байдлаар ашиглахыг зөвшөөрөхөд буруудах зүйлгүй. Дани улсад энэ бол түгээмэл зан үйл. Бидний хандивт авахыг хүсэж буй тэжээвэр амьтад тахиа, туулай, усан гахай, адуу юм” гэж хүрээлэнгийн дэд захирал Пиа Нилсен ярьжээ.

 

Эх сурвалж: BBC