Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Волейболын олон улсын хэмжээний мастер Б.Батсуурь Энэтхэгийн лигт тоглоно

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 8 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Д.Бямбажаргал

Волейболын олон улсын хэмжээний мастер Баттөрийн Батсуурь ирэх улиралд Энэтхэгийн лигт тоглохоор болжээ. Түүнийг тус улсын "Ahmedabad Defenders" клуб эгнээндээ элсүүлснээ өчигдөр өөрсдийн цахим хуудсаараа зарлав.

Өдгөө 27 настай Б.Батсуурь Монголын волейболын Дээд лигт "Хасу Мегастарс", "Эрчим", "Шанх Транс" "SG Hawks" багт зүтгэж байв.

Түүнчлэн Азербайжаны "Хари Булбул", Арабын Нэгдсэн Эмиратын "Шабаб Аль-Ахли", Хятадын Тайпэйгийн "Вин Стрийк", Азербайжаны "FHN-Xilasedici VK" багт тоглосон туршлагатай.

зураг
 

Түүнийг эгнээндээ нэгтгэсэн Энэтхэгийн баг нь Гужарат мужийн Ахмадабад хотынх. 2018 онд байгуулагдсан бөгөөд 2022 оноос Энэтхэгийн мэргэжлийн лиг болох "Prime Volleyball League"-д харьяалагдах болжээ. 

Улмаар 2023 онд лигийнхээ аварга болж өнгөрсөн жил дэд байранд орсон юм.

Лигийнхээ аварга болсон жилээ волейболын клубүүдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Энэтхэгт зохион байгуулахад оролцож, VI байр эзэлжээ.

Өдгөө тус клубийг серби мэргэжилтэн Драган Михайлович дасгалжуулдаг аж.