ОХУ-ын шударга өрсөлдөөнийг зохицуулах газар Google компанийг 438 сая рубль буюу $6.7 саяар торгож байгаагаа өчигдөр мэдэгджээ.
Үүнийгээ тэд тайлбарлахдаа Google компани гар утасны Android системд өөрийн аппликэшнүүдийг давуу эрхтэйгээр үйлдвэрээс суулгаж тараадаг гэж үзсэн байна.
Мөн нүүр хуудсанд харагдах аппликэшнүүдийн жагсаалтад өөрийн өмчийн бүтээгдэхүүнүүдийг давуу эрхтэйгээр оруулж өгдөг нь зах зээлийн бүх тоглогч ижил тэнцүү өрсөлдөх ёстой гэсэн ОХУ-ын хуулийг зөрчиж байна гэж үзсэн ажээ.
Монопольтой Тэмцэх газрын Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын тэргүүн Елена Заева “ОХУ-д бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа бүх компани, түүний дотор үндэстэн дамнасан корпорациуд ч шударга өрсөлдөөний хуулийг дагах ёстой” гэж мэдэгдсэн байна.
Хууль ёсоор шийдвэр гарснаас 60 хоногийн дотор Google компани торгуулийг төлж барагдуулах журамтай гэнэ.
Эх сурвалж: Xinhuanet
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
|