Солонгосын сүлжээ дэлгүүр Emart-ын Монгол дахь анхны салбар өнөөдөр албан ёсоор нээгдлээ.
Emart нь 43,000 м.кв хэмжээтэй бөгөөд 260 машины зогсоолтой. 40 гаруй үйлчилгээг төвлөрүүлсэн, 33,000 төрлийн бараа бүтээгдэхүүнтэй.
Мөн эрүүл, шинэ хүнс мах, сүүн бүтээгдэхүүнүүдийг үндэсний үйлдвэрлэгчдээс авч борлуулж байгаа аж.
Өнөөдөр нээгдсэн тус дэлгүүр үйлчлүүлэгчдийн хөлд дарагдаж ачаалал ихтэй болсон байна.
Тиймээс дэлгүүр 09:00-22:00 хүртэл ажиллах тул оройн цагаар болон бусад өдрөөр ирж үйлчлүүлэх боломжтой.
Нээлтийн хямдрал наймдугаар сарын 10-ныг дуустал үргэлжилнэ гэж Emart-ын албан ёсны фэйсбүүк хуудсанд мэдээлжээ.
Emart нь "Чингис" зочид буудлын хажууд хуучнаар "Алтай" кашмер дэлгүүрийн байранд нээгдсэн. "Алтай холдинг" ХХК-ны охин компани Скай хайпермаркет тус дэлгүүрийг Монголд оруулж ирээд байгаа нь энэ юм.
Цаашид том хэмжээний долоон дэлгүүр, 20 гаруй салбар супермаркетыг нээхээр төлөвлөжээ.
Түүнчлэн өнөөдөр нээгдсэн Emart-н анхны салбарт 300 гаруй шинэ ажлын байр бий болгосон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!