Өмнөд Солонгосын жижиглэн худалдааны сүлжээ E-Mart нь анхны салбараа Улаанбаатар хотод нээх гэж байгаагаа өнөөдөр буюу Пүрэв гарагт зарлажээ.
Олон төрлийн үйлчилгээг нэгтгэсэн E-Mart дэлгүүрийн салбар Улаанбаатарын төвд долдугаар сарын 28-нд нээгдэх гэнэ.
E-Mart компанийн CEO Ли Габ-су ярихдаа “Өөрийн жижиг, дунд хэмжээний компаниудын бүтээгдэхүүнийг Монголд экспортлоход туслах зорилгоор цаашдаа нэмж 2-3 салбар нээнэ” гэжээ.
E-Mart нь гадаад зах зээлд 27 салбартай байсан бол энэ алхамтай зэрэгцэн нэмж 10 салбарыг Хятадад 9, Вьетнамд 1 нээж байгаа юм байна.
Эх сурвалж: Yonhap
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!