Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр Монгол Улсад зохиогдож буй Ази Европын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцох юм.
Энэ удаагийн айлчлал нь Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн Монгол Улсад хийж буй гурав дахь айлчлал болж байна. Мөн 1990 оноос хойших Японы Ерөнхий сайдын зургаа дахь удаагийн айлчлал болж байгаагаараа онцлог юм.
Түүнийг Чингис хаан олон улсын нисэх буудалд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн угтан авлаа.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
|