Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Суан Фук-ийг “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд угтан авав.
Мөн БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Суан Фук АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцож, Монгол-Вьетнамын бизнес форумд оролцохоор төлөвлөж байна.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|