Эрүүл мэнд, спортын яамны Шуурхай удирдлагын алба, Эмнэлгийн туламжиийн хэлтэс, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран улсын баяр наадам болох гэж буйтай холбогдуулан ард иргэддээ эрүүл мэндийн зөвлөмж зөвлөгөөг өнөөдөр өглөө.
Энэ сарын 8-наас 9-ний өдрүүдэд 38 хэм хүртэл хэт халах бөгөөд үргэлжлүүлэн гурван өдөр үргэлжилсэн бороо орох тул эрүүл мэндийн эрсдэл үүсч болзошгүй нөхцөл байдал үүсэх тул мэргэжлийн байгууллагууд ийнхүү сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна.
Мөн долоо, наймдугаар сард хэт халалт болох, дуу цахилгаантай аадар бороо орох, аянга цахилгаан буух, үер зэрэг аюулт үзэгдэл болохыг цаг уурын байгууллагаас мэдээлсээр байна.