“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд долоодугаар сарын 10-ны өдөр Чингисийн талбайд тоглох “Учиртай гурван толгой” дуурийн гол дүрийн сонгон шалгаруулалтыг зургаадугаар сарын 30-ны өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа зохион байгуулсан бөгөөд шалгаруулалтад нийт 15 уран бүтээлч өрсөлдөж, дараах уран бүтээлчид шалгарлаа. Үүнд:
Юндэнд - Э.Бумхүү / МУСТА УДБЭТ-ын гоцлол дуучин /
Нансалмаад - Б.Энхнаран / УДБЭТ – ын гоцлол дуучин /
Хоролмаад - Ө.Уянга / МУГЖ, УДБЭТ-ын гоцлол дуучин /
Балганд - С.Бат-Эрдэнэ /УДБЭТ-ын гоцлол дуучин/ нар шалгарлаа гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!