Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим “Гадаадын орнуудтай хамтран ажиллах ажил хэргийн болон соёлын Сибирийн холбоо”-ны хамтын ажиллагааны хүрээнд энэ сарын 28-31-ний өдрүүдэд Новосибирскийн бизнес эрхлэгчид манай оронд айлчлах юм.
Айлчлалын үеэр энэ сарын 30-ны өдөр Монгол Оросын бизнес эрхлэгчдийн дугуй ширээний уулзалтыг МҮХАҮТ-ын хурлын зааланд зохион байгуулна.
Уулзалтад оросын Новосибирск мужийн уул уурхай, инженерийн барилга байгууламж угсралт, цахилгаан дулаан усан хангамжийн, бохирын хоолойн тоног төхөөрөмж суурьлуулалт, төмөр хийцийн үйлдвэрлэл, гурил үйлдвэрлэл, гал унтраах тоног төхөөрөмжин чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт есөн копанийн төлөөлөл оролцоно.
Монголын талаас сонирхсон байгууллага, аж ахуй нэгжүүд оролцох бүрэн боломжтой юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!