ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Наадмын тасалбар 7-ноос зарагдаж эхэлнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 7 сарын 4
www.ikon.mn
Зураг зураг

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам болоход 7-хон хоног үлдлээ.

Баяр наадмын нээлтийн тасалбарыг  долоодугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний билетийн кассаар худалдаалж эхэлнэ. 

Тасалбар 16-24 мянган төгрөгийн үнэтэй байна.

Энэ жилийн наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын найруулагч Н.Наранбаатар, төрийн хүндэтгэлийн концертыг Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын дарга, найруулагч Г.Цоггэрэл нар ажиллаж байгаа билээ.

Долоодугаар сарын 11-н энэ жил Даваа гарагт тохиож байгаа тул хуулийн дагуу наадмаар ажлын ТАВ ХОНОГ амраад долоодугаар сарын 18-нд ажил цуглана. 

Энэ жилийн наадмын төсөв 2.9 тэрбум төгрөгөөр батлагдсан. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Үндэсний их баяр НААДМЫН ХӨТӨЛБӨР