Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

НИТХ-ын даргад Ц.Сандуй, Хотын даргад Су.Батболдын нэрийг дэвшүүлэх үү?

Б.Ану
2016 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл яг одоо хуралдах гэж байна. Бидний авсан мэдээллээр ирэх Даваа гарагт томилох НИТХ, Хотын захирагч нарт хэний нэрийг дэвшүүлэх вэ гэсэн асуудлаар хуралдах гэж байгаа аж. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, Хотын захирагчаар УИХ-ын гишүүн Су.Батболд нарын нэр яригдаж байна. 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болсон бөгөөд хуралдаанаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар хуралдааныг 07 сарын 04-ний өдөр буюу Даваа гарагт 11:00 цагаас хуралдуулахаар болсон юм. 

Хуралдаанаар: 

  • Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
  • Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох
  • Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх талаар бид мэдээлсэн билээ.