ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

“Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” Лицензийн төвийн зарим үйлчилгээг үзүүлж эхэлжээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 141 дүгээр тогтоолын дагуу Дүнжингарав худалдааны төвд байрлах “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвийн зарим үйлчилгээг үзүүлж эхэлжээ.

Тус төвийн үйлчилгээний нэг хэсэг болох 

  • Тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн лавлагаа, 
  • Жолоочийн үнэмлэх солих, 
  • Жолоочийн үнэмлэх нөхөн олгох гурван төрлийн үйлчилгээг ТҮНТ-д нэвтрүүлээд байгаа ажээ.
Уг нэгдсэн төв нь ажлын өдрүүдэд 08.00-20.00 цаг хүртэл, Бямба гарагт 10.00-16.00 цаг хүртэл, хоёр ээлжээр иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд иргэд та бүхэн тус төвөөр үйлчлүүлж, жолооны үнэмлэхтэй холбоотой үйлчилгээг авах бүрэн боломжтой юм байна.

Мөн ойрын хугацаанд Драгон болон Мишээл экспод байрлах ТҮНТ-үүдэд дээрх үйлчилгээг нэвтрүүлнэ хэмээн ЦЕГ-ын Лицензийн төвөөс мэдээллээ.