ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-д гэр бүлээрээ нэр дэвшиж байна

Б.Ану
2016 оны 6 сарын 7
www.ikon.mn
Зураг зураг
Гүндалай Ламжав фэйсбүүк хуудаснаас ашиглав.

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өөрийн байгуулсан "Ард Түмнээ Хайрлая" намаасаа энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа билээ. Тэрбээр УИХ-ын 51-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байна. Харин түүний гэргий болох Л.Аззаяа мөн тус намаас УИХ-ын 48-р тойрог буюу Орхон аймагт нэр дэвших эрхээ Сонгуулийн Ерөнхий Хорооноос авч нэр дэвшигчдийн жагсаалтад багтжээ. 

Сонгуульд нэр дэвшигчдийн дунд үе залгамжилсан буюу улстөрчдийн хүүхдүүд нэлээд нэр дэвшдэг. Мөн ах, дүүгээрээ УИХ-д нэр дэвших тохиолдол ганц нэг байдаг. Тухайлбал энэ сонгуульд Завхан аймагт "Нарантуулын" Ш.Сайхансамбуу, Ш.Батсамбуу гэх ах, дүү хоёр  нэг тойрогт нэр дэвшиж байна.

Мөн нэг айлын хүргэчүүд буюу УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Батцогт нар УИХ-ын 35-р тойрог болох Ховдод нэр дэвшээд байна. Тэгвэл энэ сонгуулийн бас нэгэн сонирхолтой жишиг Л.Гүндалай гэр бүлийн хамт УИХ-д нэр дэвшиж байна.  

НЭР ДЭВШИГЧДИЙН ЖАГСААЛТ