• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Сургууль, цэцэрлэгийн барилгуудыг концессийн гэрээгээр барина

ikon.mn
2016 оны 6 сарын 7
www.ikon.mn
Зураг зураг

Засгийн газрын хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн барилга барих төслийн концессийн гэрээг холбогдох аж ахуйн нэгжүүдтэй байгуулахаар тогтлоо.

  1. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын цэцэрлэг, сургуулийн барилга, Шинэ-Идэр сумын цэцэрлэгийн барилга,
  2. Орхон аймгийн “Эрдэнэт”цогцолбор сургуулийн өргөтгөл,
  3. Өвөрхангай аймгийн Хархорин сумын сургуулийн барилга,
  4. Ховд аймгийн Жаргалант сумын цэцэрлэгийн барилга,
  5. Дундговь аймгийн Сайнцагаан сумын цэцэрлэгийн барилга,
  6. Дархан-Уул аймгийн Дархан суманд цэцэрлэгийн барилга барих төслийн гүйцэтгэгчидтэй концессийн гэрээ байгуулах юм.

Гэрээ байгуулсан компаниуд сургууль, цэцэрлэгийн барилгуудыг концессийн “барих-шилжүүлэх” төрлөөр барьж ашиглалтад оруулах бөгөөд барилгын чанарын баталгаат хугацаа гурван жил байхаар гэрээний төсөлд тусгасан байна.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба