Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

“Буянт-Ухаа-2” хороолол руу энэ сарын 11-нээс том оврын автобус явж эхэлнэ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 6 сарын 7
www.ikon.mn
Зураг зураг

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд “Буянт-Ухаа-2” хороолол ашиглалтад шинээр орж, тус хороололд өнөөдрийн байдлаар 800 өрхийн 3,000 орчим иргэн суурьшаад байгаа. 

Эдгээр иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэхээр Ч:56 “Буянт- Ухаа- 2 хороолол 120 мянгат” чиглэлийг шинээр нээжээ.

Тус чиглэлд 2016 оны зургаадугаар сарын 11-ний өдрөөс эхлэн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын том оврын 5 автобус 20 минут тутамд үйлчилгээ үзүүлнэ.

 


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс