Татвар төлөгчдийн бүрдүүлдэг улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй зам, замын байгууламжийн ажлуудыг МХЕГ-аас шалгажээ.
Улсын хэмжээнд нийт 52 аж ахуй нэгжийн бичиг баримтын бүрдэлт, зураг төслийн боловсруулалт, угсралтын ажил, материалын чанар байдал, ашиглалт, аюулгүй ажиллагааг шалгахад нийт 88 зөрчил илэрсэн байна.
Дээрх зөрчлүүдийн 87,5 хувийг газар дээр нь арилгуулсан, 12,5 хувь нь зөрчлөө арилгах шатандаа явж бөгөөд зөрчил гаргаж “Авто замын тухай”, “Захиргааны хариуцлагын тухай” хуулийг зөрчсөн аж ахуй нэгжүүдийг нийт долоон сая таван зуун мянган төгрөгөөр торгожээ.
Шалгалтад хамрагдсан 52 обьектоос 10-ынх нь ажил бүрэн дууссан. Харин улсын комисс хүлээж авалгүй шалгаж байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!