Олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч RE/MAX Монголд албан ёсоор франчайз эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш маш хурдтайгаар үйл ажиллагаагаа тэлж, Улаанбаатар хотод нийт 8 салбар буюу брокер оффистойгоор 100 гаруй агенттайгаар олон улсын үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйлчилгээний жишиг стандартыг нэвтрүүлэн үйлчлүүлэгчдийн итгэлийг олж, хэдийнээ танил болжээ.
Барилгын салбар хямралтай байгаа энэ үед уншигч та үл хөдлөх хөрөнгийн компани хэрхэн ажиллаж байгааг сонирхож үйл ажиллагаагаа хурдтай тэлж буйд санаа зовж ч байж магадгүй юм. Гэтэл Ремаксынхан ийм олуулаа ажиллаад ч эрэлтээ бүрэн хангаж чадахгүй байгаагаа бидэнтэй хуваалцсан юм. Одоогийн байдлаар Монгол дахь нийт барилгын компаниудын 80 гаруй хувьтай хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд нийт Ремаксын үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн санд Монголын нийт үл хөдлөх хөрөнгийн ихэнхи хэсэг бүртгэгдээд байгаа гэнэ. Хүмүүсийн амьдралд агаар, ус, хоол , орон сууц зэрэг нь амьдралын үндсэн хэрэгцээ болж тооцогддог.
Хүмүүсийн амьдрал үргэлжилж байгаа цагт орон сууцны хэрэгцээ тасралтгүй үргэлжилдэг хуультай байдаг. Зөвхөн нэг тоо баримт дурдахад одоогийн байдлаар орон сууцанд амьдарч буй нийт өрхийн 30% нь орон сууцны нөхцлөө сайжруулах, ихэвчлэн томруулах, ялангуяа цэвэр агаартай бүс, хүүхдүүдийнхээ сургуультай ойрхон шилжин суурьших хүсэлтэй байгаа тухай Ремаксынхан нэгэн сонирхолтой судалгаа гаргажээ. Цаашдаа ч орон сууцны эрэлт, шилжилт тасралтгүй өсч үргэлжлэн явагдах хандлагатай байна.
Тиймээс эдний хамт олон хэрэглэгч нарынхаа хүсэл шаардлагад нийцүүлэн зөвхөн тэднийхээ өрх бүлийн хэрэгцээнд тохирсон орон сууцаа сонгоход нь мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, олон улсын жишиг стандартыг нэвтрүүлэхээр хамтдаа гайхамшигтай баг болон ажиллаж байна. Агентууд олон улсын нэр хүндтэй брэндийн доор ажиллаж, өөрийн мэдлэг туршлагаа байнга сайжруулж, тасралтгүй суралцан биеэ даан ажиллаж, шимтгэлийн орлогыг хамгийн өндөр түвшинд олох, хоорондоо бүтээгдэхүүн шилжүүлж ажиллах, хамгийн ухаалаг сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хоорондоо болон хэрэглэгч нартайгаа холбогдох боломжыг олгодог Ремаксын бизнесийн энэхүү модель нь эдний хамт олны амжилтын нууц гэж хэлж болно.Олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ажиллах нь мөн энэ хамт олны гол зорилгуудын нэг.
РЕМАКС Партнер оффис албан ёсны франчайз эрхээ Монгол дахь бүсийн төв оффисоос авснаас хойш гурван сарын дотор ийнхүү оффисоо албан ёсоор нээж байгаа юм. Бизнесийн салбарт 15 гаруй жилийн туршлагатай , хувийн бизнесээ өргөжүүлэн ажиллаж буй М.Мандах Ч.Ариунжаргал нарын гэр бүл РЕМАКС брокер оффисын эрхийг авч үл хөдлөх хөрөнгийн салбар дахь өөрийн бизнесийг эхлүүллээ.
Нээлтийн үеэр хэлсэн үгэндээ М.Мандах захирал
“Тэртээ 1973 онд Америкт эхлүүлсэн, дэлхийд үл хөдлөх хөрөнгийн №1 энэхүү РЕМАКС брэндийн доор ажиллаж өөрийн бизнесээ франчайз эрхийн дагуу эхлүүлж байгаадаа баяртай байна.
Эрч хүчээр дүүрэн, хүсэл тэмүүллээр жигүүрлэн яваа шилдэг залуучуудтай нэг баг болон ажиллах гэж байгаадаа баяртай байна” гэсэн юм.
Хэдийгээр РЕМАКС Партнер оффис дөнгөж нээлтээ хийж байгаа ч Шинэ яармаг төсөл, Зайсан дахь Энхжин хотхонуудтай аль хэдийн хамтран ажиллах гэрээгээ байгуулсан гэнэ.
Нээлтийн арга хэмжээнд хотын төвийн оршин суугчид, RE/MAX-ийн Монгол дахь албан ёсны мастер франчайз бүсийн эзэмшигч, ерөнхий захирал Н.Батбаатар болон гүйцэтгэх захирал Б.Бүжинлхам, RE/MAX-ийн брокер оффисуудын удирдлагууд, агентууд, Барилга, Банк, Хуулийн фирм, Үл хөдлөх хөрөнгийн салбарын төлөөлөгчид зэрэг 200 гаруй зочид тус тус хүрэлцэн иржээ.
RE/MAX-ийн брокер оффисууд нь дэлхийн үл хөдлөх хөрөнгийг Монголд, Монголын үл хөдлөх хөрөнгийг дэлхийн зах зээлд гаргах эрхэм зорилготойгоор ажилладаг бөгөөд дэлхийн 110 гаруй оронд үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээг авах боломжийг хэрэглэгчдэдээ олгодог юм. Тун удахгүй RE/MAX Capital брокер оффис Зайсанд , RE/MAX Realty брокер оффис хотын төвд буюу Peace товерт энэ 5 сард нээлтээ хийхээр хэдийн бэлтгэл ажилдаа оржээ. RE/MAX үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани хэрэглэгч та бүхэндээ улам илүү ойртсоор л…
Ийнхүү RE/MAX ынхан хотын төвд оршин суух хэрэглэгч нартаа үл хөдлөх хөрөнгийн хамгийн шилдэг үйлчилгээг хүргэх боломжтой боллоо.
RE/MAX ын брокер оффисуудтай холбогдохыг хүсвэл www.remax.mn вэб сайтаар зочлоорой.