Монголбанк нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн шилэн дансны санаачилгыг дэмжиж, “Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилтийн хүрээнд байгууллагынхаа үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг 2015 оны нэгдүгээр сараас эхлэн цахим хуудас /http://www.mongolbank.mn/-ны “Шилэн данс” цэсээрээ дамжуулан олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж байна.
Энэ ажлын хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2015.02.13-ны өдрийн А-39 дүгээр тушаалаар “Монголбанкнаас нийтэд ил тод мэдээлэх мэдээлэл”-ийн жагсаалтыг баталж, 11 мэдээллийг олон нийтэд мэдээлэхээр зааснаас долоо хоног, сар тутам дөрөв, хагас жил тутамд нэг, жилд 2 мэдээг цахим хуудаснаа 2015 оны эхнээс хуульд заасан хугацаанд тогтмол байршуулж байна.
Өнгөрсөн хугацаанд захиргааны орлого, зардал болон хөрөнгө оруулалтын төсөв, гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалтын үйл ажиллагаа, бусад гэсэн үндсэн 3 дэд цэсийн хүрээнд дараах 191 мэдээ, тайлан, мэдээллийг Монголбанкны цахим хуудсанд байршуулжээ:
УИХ-аас томилогдсон Монголбанкны хяналтын зөвлөл болон олон улсад нэр хүнд бүхий хөндлөнгийн аудитын байгууллага нь Монголбанкны санхүүгийн тайлан, мэдээллийг хянан үзэж, холбогдох тайлан мэдээлэл нь дотоодын хууль журам, олон улсын стандартад нийцтэй эсэхэд тогтмол хяналт тавьж ажилладаг. Тухайлбал, Монголбанкны Хяналтын зөвлөлийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит хурлаар Монголбанкны цахим хуудасны “Шилэн дансны” мэдээлэлтэй танилцаж, хуулийн хэрэгжилтийг тогтмол шалгаж байх талаар Хяналтын зөвлөлийн дараа жилийн ажлын төлөвлөгөөнд тусгахаар шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн шилэн дансны мэдээллийг иргэдэд илүү хүртээмжтэй хүргэх үүднээс Засгийн газрын shilendans.gov.mn цахим хуудаснаас Монголбанкны “Шилэн данс” цэс рүү шууд шилжих холбоосыг хийж, мэдээллийг хоёр газраас зэрэг авах боломжийг бүрдүүллээ.
Монголбанкны шилэн дансны мэдээллийг https://mongolbank.mn/shilendans.aspx холбоосоор орж үзнэ үү.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!