Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

ИДЭЭ УНДААНЫ ТАЙЛБАР ТОЛЬ: Долоон банштай цай

МОНСУДАР
2016 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Монголчууд банштай цай, тэр дундаа долоон банштай цайг хий хуй дарах, ядаргаа тайлах зэрэгт сайн хэмээдэг.

Хаврын улиралд хүний биеийн дархлаа суларч, ядрах нь их тул дээрх банштай цайг хэрхэн хийж бэлтгэх аргыг оруулъя.


Хийж бэлтгэх: Хонины гуяны махнаас авч жижиглэн татаж, сонгино давсаар амталж, жижгэвтэр банш хийнэ. Дараа нь хар цай чанаж, шаарыг нь шүүгээд юүлж бэлтгэнэ.

Халаасан тогоонд шар тос хийж хайлуулаад, бага зэрэг хуурай гурил цацаж хуурна. Үүн дээрээ шүүсэн цайгаа хийж, хонины дунд чөмөг орхиод, хэсэг буцалгасны дараа баншаа нэмж, нэг буцалгасны дараа сүлнэ. Аяндаа баншны гурил махнаасаа хөндийрч хөвсийхөд банш болчихсон байдаг. 

Нэг аяганд 7 ширхэг банш орохоор бодож хийгээд, цайгаа халуунаар нь аягална. Эсвэл анхнаасаа тусгайлан 7 ширхэг банш хийгээд ууж ч болно. Энэ цайг 7 өдөр уувал архаг ядаргаа тайлагдаж, биеийн тамир тэнхээ нэмэгддэг гэх бөгөөд ядарч тамирдсан үед хамгийн хэрэгтэй цай гэж үздэг. 

Борцтой, будаатай, банштай цай

Хийж бэлтгэх: Эхлээд хар цай чанаж, шүүж уудална. Сайтар халаасан тогоонд шар тос, эсвэл хонины хэрчсэн сүүл хийж хайлуулаад, үүндээ угааж сэврээсэн будаа /шар будаа эсвэл тутарга будаа ч байж болно/ нэмж хуурна.

Хуурсан будаан дээрээ дэвтээсэн борц, шүүсэн хар цайгаа хийж, борц будааг зөөлөртөл буцалгана. Дараа нь бэлдсэн баншаа хийж түүхий юм уу болсон сүүгээр сүлээд ширүүн 

Энэ цайг аягалахдаа будаагаа шүүж, аяганд хийгээд хэрчим сүүл, борц, баншаа дээр нь аягалж, цай дүүргээд, цагаан тос нэмж идвэл илүү амттай. Ийм цайг төв халхынхан өргөн хэрэглэж заншжээ.

Монгол нүүдэлчдийн тайлбар толь II боть- ИДЭЭ УНДААНЫ ТАЙЛБАР ТОЛЬ номоос бэлтгэв.