• 6 сарын 16, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

ХАНДЛАГАА ӨӨРЧИЛ!

О.ЭРДЭНЭСҮХ
2016 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Хоёр залуухан эр хилс хэргээс болж шоронд оржээ. Шоронгийн өрөө умгар, өмхий, тоос шороо дүүрэн, гэрэл гэгээ юу ч байхгүй аж. Гэтэл тэр хоёрын нэг нь шоронгийн тоос шороо дүүрэн бохир шалыг ширтэн суусаар амиа хорлосон бол нөгөө нь шоронгийн өчүүхэн жижиг цонхоор тусах нарны гэрлийг харж суусаар шоронгоосоо амьд гаран аз жаргалтай сайхан амьдарчээ.

Таны бодол, таны амьдралыг харах өнцөг, аливаад хандах хандлага таны өнөөдрийн амьдралыг бий болгож байгаа. Хүний хандлагыг бий болгодог, бэхжүүлдэг олон хүчин зүйлүүд бий. Гэхдээ хандлага гэж яг юуг хэлээд байна вэ? Хамгийн энгийнээр хэлэхэд хандлага бол танд тохиолдож буй аливаа юмс үзэгдэлд таны үзүүлж хариу үйлдэл. Ердөө л энэ. Аа харин та ямар хариу үйлдэл үзүүлэхээс чинь шалтгаалан таны амьдрал чинь хаана байгаа нь, эсвэл ямар түвшинд байгаа нь шууд тодорхойлогдож байгаа.

Хүн бүхэн өөр учраас хүний бодлыг буруутгах нь утгагүй гэвч бүх зүйл 2 талтай. Яг л нөгөө "Зэрэг Нэмэхийн Өмнө" киноны тал еэвэн шиг. Харин амьдралд тэр 2 талын алин дээр нь илүү фокуслаад, анхаарал төвлөрч байгаагаас хамаарч огт өөр үр дагаврууд гардаг. Жишээ нь:

1. Маш олон хүмүүс ямар бага цалин авч байгаагаа гайхаж, хэрхэн цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй, хүссэн зүйлсээ авч чадахгүй байгаагаа ярин гомдоллоцгоодог. Хандлагаа өөрчлөөд харъя. Магадгүй таны ажилладаг газарт танаас 3,4 бүр 5 дахин илүү цалин авдаг хүн байгаа л байх тийм үү. Яагаад гэж та бодож байна? Хэдий та 2 ижилхэн газар магадгүй ижилхэн цаг ажилладаг байх гэвч тэр хүний хөдөлмөрийн цаг таныхаас хэд дахин үнэтэй. Өөрөө хэлбэл тэр хүн танаас төд дахин чадварлаг байна л гэсэн үг. Тиймээс цалиндаа гомдоллоод суухын оронд тэр хүн шиг илүү чадварлаг, хэрэгцээтэй болохын тулд хичээвэл эргээд таны цалин хүссэн хүсээгүй нэмэгдэхгүй гэж үү.

2. Энэ ямар аймаар үнэтэй юм бэ? гэж уулга алдах хүмүүсийг та бишгүйдээ л нэг харсан байх. Хандлагаа өөрчлөөд харъя. Юм үнэтэй дээ биш, тэр хүний худалдан авах чадвар л хүрэхгүй байгаа юм. Магадгүй тэр хүний үнэтэйг нь гайхаж буй хэдэн мянган долларын үнэтэй цүнхийг өдөр тутамдаа худалдаж авдаг хүмүүс цаана чинь бий. Яагаад тэдэн шиг болохын тулд хичээж болохгүй гэж? Яагаад тэр хэмжээний хөрөнгөтэй мөнгөтэй болохын тулд өөрийгөө хөгжүүлж, чармайж, зүтгэж болохгүй гэж?

3. Хэрвээ надад бага зэрэг илүү мөнгө байсан бол амьдрал шал өөр байх байсан юм гэх нэг нь бий. Хандлагаа өөрчлөөд харъя. Асуудал нь мөнгөгүй дээ биш. Хэрвээ тэр хүн илүү дээр төлөвлөгөөтэй, зорилготой амьдарсан бол илүү мөнгөтэй байх байсан.

4. Хүн надтай яаж харьцана, би яг л тэгж харьцана гэж ам бардам, итгэл төгс хэлэх хүнтэй та олон таарсан байх. Хандлагаа өөрчлөөд харъя. Би хүнтэй яаж харьцана тэр хүн надтай тэгж л харьцана. Ингэж бодож эхэлсэн тэр үед амьдрал илүү хялбар биш гэж үү?  Та хэн нэгэн хүнээр тэр хүнтэй хэрхэн харьцахаа тодорхойлуулах бус харин танд тэр давуу тал нь байна шүү дээ.

5. Таны тархинд өдөржин эргэлдэх тэр сөрөг бодол. Өдрийн турш та зөвхөн юу болохгүй байгаа дээр, яагаад чадахгүй байгаа дээр, эсвэл хэн хэрхэн муу хүн болох тал дээр, амьдрал чинь яагаад бүтэхгүй байгаа дээр төвлөрч бодоод байвал таны амьдрал тийм л байна. Асуудал дээрээ биш гарц дээрээ төвлөр. Сөрөг бодол байнга боддог хүнээс хүн хүртэл дайжмаар байдаг та тийм байгаа юм биш биз?

6. Үг хэл, үйлдэлдээ байгаа байдлаа анзаар. Та дандаа магадгүй, чадахгүй байх аа, хэцүү дээ, даанч гэх мэт үг хэлсийг байнга ашиглаж байна уу? Та дандаа доош харж алхаж, сандал дээр бөгтийн сууж байна уу? Өөрөөр хэлбэл гутарсан, уруу дорой хүний хэлдэг үгс, хийдэг үйлдлийг та байнга хийгээд байгаа юм биш биз?

7. Таны хүрээлэн буй орчин таны хандлагад хамгийн том нөлөөтэй. Энд зөвхөн ганц хүрээлэн буй орчин бус таныг хүрээлэн буй хүмүүс, таны хамгийн их цагаа хамт өнгөрөөдөг хүмүүс бүгд орно. Тэр хүмүүс, тэр орчин таныг юу бодуулж байна? Юу хэлүүлж байна? Юу хийлгэж байна? Хамгийн гол таныг ямар хүн болгож байгааг сайтар хар ажигла.

Эцэст нь хэлэхэд хандлага бол хамгийн том ялгааг бий болгодог маш жижиг зүйл юм шүү. Харин таны хандлага танд ямар өөрчлөлт авчирч байгааг та одоо дүгнээд үз.

Эх сурвалж: erdenesukh.com

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
99
Зураг
ЗӨВ, ГОЁ
21
Зураг
БАХАРХМААР
3
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Ану [202.55.188.120] 2024/6/10
Миний хувьд яагаад хандлага өөрчөл гээд байдаг талаар ойлгож авлаа хүн хоорондын харилцаа нэг хүний буруутгах бус өөрийнхөө сөрөг бодлийг зүгээр л хаях хэргтэй юм.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.226.86] 2016/4/18
Би лав чадвартай болоод өндөр цалин авдаг гэж огт бодохгүй л бна. Даргадаа хэн сайн тал зассан нь урагшилдаг нийгэм хэхэ. Чадваргүй байсан ч хамаагүй удирдах албан тушаалын хүмүүстээ сайн тал засдаг байх хэрэгтэй хэхэ. Удирдлага нь ч гэсэн мэргэжлийн чадваргүй байгаад байвал яах уу
3 | 0 Хариулах
ZZ [202.21.124.133] 2016/4/18
Ингэж их "хэхэ" гээд байхыг бодвол чи өөрөө тэр тал засдаг нөхдийн нэг нь бололтой.
2 | 0 Хариулах
zochin [121.88.216.27] 2016/4/18
bi mongotoi tegehdee ynetei ymand durtai bich
0 | 1 Хариулах
Зочин [103.57.92.213] 2016/4/17
103.229.120.10, 202.9.40.88 - Хандлагаа өөрчил, хөгшчүүл ээ! Хаха.
1 | 2 Хариулах
Зочин [79.141.162.7] 2016/4/17
Мөнгөтэй ард түмэн сайхан байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.88] 2016/4/17
Mass-iin huvid bolomjgui uzegdel. Amidral sain uzeegui humuus ingej hoorhon hoorhon yum bicheed bdiim.
4 | 4 Хариулах
Зочин [202.9.41.170] 2016/4/18
bolomjgui geed hayah shaltgaan baihgui. uuruu ih amidral uzsen ym shig baina
0 | 1 Хариулах
Болор [202.131.236.190] 2016/4/17
Сайхан мэдээлэл байна БАЯРЛАЛАА ikon.mn Та бүхний ажилд амжилт хүсье
3 | 2 Хариулах
Зочин [103.10.22.31] 2016/4/17
Сайхан мэдээлэл байна...
1 | 2 Хариулах
Зочин [103.229.120.105] 2016/4/17
Хандлагаа өөрчил... гэж айхтар буруу үг. Үнэн нүүрээ нуу, худлаа бай, жүжиглэ, лаг царай гарга гэсэн үг. Өнгөн өнгөц юм л яриад байгаа хэрэг л дээ.
3 | 6 Хариулах
Зочин [90.146.122.250] 2016/4/23
Тийм биш юмаа. Би өөр дээрээ жишээ авахад, хэдэн жилийн өмнө манай хүний нөөц үргэлж л намайг шүүмжилж болж байгаа юмыг тоохгүй жоохон алдааг минь дэвэргэдэг байсан. Олон сар түнжин муутай ажлын уур амьсгал их таагүй байдаг байсан. Би хичээгээд байхад огт үнэлдэггүй авч хэлэлцэх ч үгүй байлаа. Тэгээд стрессээс ангижрах гэж бясалгалд явсан. Тэр үед багш маань өөрийг чинь стрессдүүлж байгаа асуудлуудынхаа сайн талыг олж ир гэсэн даалгавар өгсөн. Би анх удаа намайг үргэлж зэмлэж буруушааж шүүмжилдэг стрессдүүлдэг хүнээс олон сайн тал олж харсан. Тэр хүн намайг хурцалж, илүү сайн байгаасай алдаа дутагдлаа хүлээж сураасай, улам хариуцлагатай байг гэж миний төлөө л үглэдэг байсан юм байна. Тэрнийх нь ачаар би муу хэлүүлэхгүй гэж мэрийсээр их олон талаар өсөн дэвшсэн. Бас шүүмжлэлийг нааштай хүлээж авдаг хүлээцтэй болсон.
1 | 0 Хариулах
friend of humanity [66.181.161.1] 2021/3/4
yu gutsaad bgan
0 | 0 Хариулах