Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Өөрийгөө дайчилж идэвхтэй амьдар!

О.ЭРДЭНЭСҮХ
2016 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өөрийгөө дайчил гэхээр өөрийгөө үсдэж өглөө эртлэн босох,  эсвэл орой гэртээ очоод буйдан, телевизийн удирдлага, фэйсбүүкийн лого зэргээсээ хамаг хурдаар зугтах, шөнө дөл болтол сууж ажлын бус өөрийн ажлаа хийж амжуулах, нойртойгоо зодолдон байж хэд гурван хуудас эргүүлж унших гэх мэт таны санаанд бууж байна уу…

Аанхаа, яг мөн. Та ганцаараа ингэж бодож байгаа юм огт биш. Маш олон хүнд энэ бодлууд эргэлдэж байгаа. Яагаад гэвэл хүн бүхэн амжилтанд хүрэхийн тулд яах ёстойгоо тодорхой хэмжээнд мэдэж байгаа харамсалтай нь хэзээ ч хийж чаддаггүйд л байгаад байгаа юм.

Саяхнаас нэг зүйлийг маш сайн ойлгож бас асар том ялгааг олж хараад байгаа. Энэ бол бид үргэлж аливаа шинэ дадал зуршил болон шинэ зүйлийг сурахдаа хэрхэн, яаж гэж хайдаг… Гэтэл үнэндээ ихэнх тохиолдолд бидэнд хэрхэн яаж гэдэг талаар тодорхой ойлголт байгаад байдаг юм байна. Өөрсөддөө л үнэлэгддэггүй л болохоос биш тэр бодлууд нь хайж хайж олсон зөвлөгөөтэй тун төстэй, бүр хачин их төстэй.

Тэгэхэээр нэг ийм бодол байна. Хэрэв бид мэдээд байдаг юм бол яагаад хийж чаддаггүй юм бэ? Гар хөлөөс татаад хүлчихсэн мэт биднийг хөдөлгөхгүй байгаад байдаг тэр зүйлүүд юу юм бэ? Өөрөөр хэлбэл хийхээ болих ёстой тэр зүйлүүд юу вэ гэдэг дээр  төвлөрөх хэрэгтэй болж байгаа юм.

"Дахиад ганцхан минут унтаадхий" гээд сэрүүлгээ унтраачаад нүдээ аниснаас болоод тэр чигээрээ нам унтаад төлөвлөсөн бүх ажил будаа болох, гэртээ очоод ёох урт өдөр байлаа шүү гээд буйдан дээрээ суух агшинд, хоол идэнгээ телевиз жоохон харчихъя гээд телевизээ асаах тэр агшин, за хичээлээ хийхээсээ өмнө, нийтлэлээ бичихээсээ өмнө фэйсээ хальт шалгачихъя гээд цэнхэр логон дээр мауз очих тэр агшин, за ядарч байгаа юм чинь орондоо орчоод ном уншчихъя гээд толгойгоо дэрэн дээрээ тавих тэр агшин гэх мэт энэ үйлдлүүд нөгөө бидний яриад байгаа өөрийгөө дайчлах гэдэг зүйлийн эсрэг 100% ажиллаж байгаа юм.

Тийм байгаа биз дээ. Тиймээс л эд нар чинь нөгөө хийхээ болих ёстой үйлдлүүд буюу биднийг хойш нь татаад байгаа юм шүү дээ. Тэгэхээр цаас үзэг аваад томоос томоор “Миний хийхээ болих зүйлүүд” гээд жагсаалт гаргаж байгаад жагсаалтынхаа зүйл бүртэй нэгд нэгэнгүй үзэлц. Тэртэй тэргүй болж бүтэж байгаа нь болоод бүтээд явах болохоор болохгүй байгаагаа л засчихвал өөрийгөө дайчлах гэдэг мааш амархан санагдаж эхлэхгүй байна гэж үү…

Идэвхтэй амьдрана гэдэг хүн бүхний хувьд бас өөр байх. Зарим хүмүүс нийгмийн идэвхээрээ манлайлж амьдрах дуртай бол зарим хүмүүс нэгж цагт оногдох хамгийн дээд бүтээмжээ гаргаж амьдрах дуртай. Мэдээж хоёулаа боломжтой бас сайхан зүйлс. Миний бодлоор нийгмийн идэвхийн хувьд хүн нэгэнт тэрүүгээрээ хоолоо олж идэхээр л шийдээгүй бол “алтан дундаж” буюу балансыг нь олж амьдрах хэрэгтэй. Яагаад гэвэл их олон зүйлийн зөв зүйлийн нэг хэсэг болох эхэндээ сайхан ч тун удалгүй амьдралын чинь маш том хэсгийг эзлээд эхлэдэг ба харамсалтай нь тэр үед ажил, хувийн амьдрал, нийгмийн идэвхи аль нь чухал вэ гэдэг сонголтыг өөрийн эрхгүй хийх болдог. Харин нэгж цагт гаргах бүтээмжээ хамгийн дээд түвшинд хүргэх гэдэг бол заавал хийх ёстой зүйл. Үүнийг хийхийн тулд нилээд хэд хэдэн аргуудыг ашиглаж болно. Туршлагаасаа харахад дараах аргууд хамгийн үр бүтээлтэй байлаа.

  • Тухайн өдрийн хамгийн бүтээмж их байж чадах цагаа олоод тэр цагтаа хамгийн хүнд ажлуудаа хийж гүйцэтгэх миний хувьд энэ нь өглөөний 6-8 хооронд байдаг. Зарим хүмүүс харин шөнө илүү их бүтээмжтэй байх нь бий.
  • Одоо л яригдаж эхлээд байгаа боловч “pomodore” гэж нэг арга бий. Pomodore нь Италиар помидор гэсэн үг ба гал тогоонд хоолны болох цагийг хянадаг сэрүүлэг юм. Санаа нь бол хийж буй ажилдаа 100% анхаарлаа (нээрэнгээсээ заавал 100% байх ёстой) төвлөрүүлж 25 минут хийгээд 5 минут завсарлах. Харин миний хувьд 50 минут төвлөрөөд 10 минут завсарлах нь илүү үр бүтээлтэй санагддаг. Ингэж чадвал тэр төвлөрсөн хугацаандаа төвлөрөөгүй үедээ хийх 3-4 цагийн ажлыг хийх боломжтой
  • За хамгийн сүүлийн хамгийн том зүйл бол орчин. Энэн дээр бүр дээд зэргээр анхаарч байгаад уншаарай. ОРЧИН. Хүн бүхэнд яг хийж буй зүйлдээ төвлөрч чаддаг, залхуурах биш харин ч илүү эрч хүчтэйгээр хийх зүйлрүүгээ ордог, орсон үедээ орчлон ертөнцийг умартаж чаддаг нэг тийм ОРЧИН бий. Миний хувьд кафе эсвэл кофе шоп энэ үүргийг гүйцэтгэдэг. Аа бас орчноосоо тасрахын тулд хөгжим сонсвол зүгээр. Хөнгөхөн транс, чилл хөгжим эсвэл Yiruma, Mehdi, Miles Davis зэрэг сонгодгууд ч байж болно. Гол нь чамайг төвлөрөхөд тусладаг тэр зүйлс байх хэрэгтэй.

За миний хувьд энэ 3 хамгийн их үр дүнгээ өгдөг болохоор энд хуваалцлаа. Гэхдээ нэг зүйлийг сайн бодоорой. Ямар ч арга үргэлж үр дүнгээ өгдөггүй бас арга бүхэн хүн бүхэнд нийцдэггүй. Надад болдог байлаа ч чамд болохгүй байж болно. Гагцхүү гол, ерөнхий утгыг нь ойлгоод авчихвал болоо доо. Эхлээд хөлөөс чинь хойш татаад чангаагаад байгаа тэр болохгүй бүтэхгүй бүхнээ “Миний хийх ээ болих зүйлс” гээд жагсаачих дараа нь хэзээ, хаана ямар цагт яаж ажиллавал хамгийн үр бүтээлтэй, идэвхтэй байж болохоо тодорхойлчих. За тэгээд л болоош дээ.

Үзээд алд тэгээд үзүүлээд өг.

Эх сурвалж: http://www.erdenesukh.com