Уншиж байна ...

ХУШХАН, ЦӨМӨӨХЭЙ брэндүүд хамтран “Хуш төгөл” нэртэй хуш мод тарих өдөрлөгийг зохион байгууллаа

ikon.mn
2024 оны 5 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

“Норд Роуд” ХХК-ийн Хушхан брэнд болон “Их Үрчин” ХХК-ийн Цөмөөхэй брэндийн ажилчид хамтран Хүрэл тогоотын амнаас зүүн тийш 1 км байрлах чулуутын амны хортонд нэрвэгдсэн шинэсэн ойг хуш модоор нөхөн сэргээх эхний алхам болгон Хуш мод тарих өдөрлөгийг зохион байгууллаа.

Уг өдөрлөгийн зорилго нь нийгмийн хариуцлагын хүрээнд хувь хүн, албан байгууллага бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцож, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд  идэвхтэй оролцохыг уриалахаас гадна тариад орхих бус тэдний ургалт, арчилгааг хариуцан ажиллаж хушин ой болтол нь харж хандахад оршиж байгаа гэлээ.

зураг
 

Эдгээр байгууллагуудын зүгээс ирээдүй хойчийнхоо төлөө мод тарих үйлсэд идэвхтэй оролцож, өдрөөс өдөрт доройтож байгаа байгаль эх дэлхийгээ нөхөн сэргээх, сайн үйлсэд бүх нийтээрээ оролцохыг уриалж байна.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.