ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Газын дэлбэрэлтийн гамшгаас хойш 100 хоног: Юу ч өөрчлөгдсөнгүй бас шийдэгдсэнгүй

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дүнжингаравын уулзварт осол гарч, олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирсон харамсалтай явдал тохиолдсоноос хойш 100 өдөр өнгөрчээ. 

Одоогоор гудамж талбай, зам байгууламж, тээврийн хэрэгсэл, сургууль, оффис, аж ахуйн нэгжид 1.8 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон. Харин орон сууц болон оршин суугчдын хохирлын үнэлгээ гараагүй байгааг албаныхан тодотгож байлаа. 

Тэгвэл дэлбэрэлтэд хамгийн их гэмтсэн 207 дугаар байрны оршин суугчдын хувьд одоогоор юу ч тодорхойгүй, хэрхэхээ мэдэхгүй байдалтайгаар өдөр хоног өнгөрсөөр байгааг хэлж байна. Тус байрны оршин суугч Г манай редакцад хандаж, нөхцөл байдлынхаа талаар бичсэн нийтлэлээ илгээснийг хүргэе.



2024 оны нэгдүгээр сарын 24-ний тэр нэгэн аймшигт шөнөөс хойш аль хэдийн 100 хоног өнгөрчээ энэ хугацаанд ямар нэгэн дорвитой арга хэмжээ авалгүй байсаар өнөөдрийг хүргэлээ.

63 өрхийн 200 гаруй иргэд үүнд өндөр настан, өрх толгойлон эмэгтэй, бага насны хүүхэдтэй залуу гэр бүл, жирэмсэн эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хэвтрийн өвчинтэй хүн гэх мэт янз бүрийн л иргэд байна.

Оршин суугч А: Гэр, машин хоёроосоо зэрэг салсан ганц бие өрх толгойлсон ээж шүү дээ би чинь. Өвлийн идшээ хүртэл шатаалгасан. Хугацаа өнгөрөх тусам, төр засгийнхан шийдвэр гаргахгүй удах тусам хохирлын хэмжээ ихсэж байна. Даатгал дээр барьж очих шийдвэр алга, тэгээд одоо хүртэл хоёр машины зам тээврийн ослын хэргийг мөрдөж дууссан эсэхийг ч мэдэхгүй байна. Бахь байдгаараа цөхөрсөн 100 хоног. Зээлтэй, машин нь шатсан, угаар шингэсэн гурил будаагаа хүртэл шинээр авах хэцүү байна. Ирэх намар, өвлийг машин ч гүй, гэр орон ч байхгүй гээд яана аа гээд айж, хямарч байна.

Оршин суугч Г: Миний хувьд байраа хүний нутагт 13 жил ажиллаж хөдөлмөрлөж байж авсан. Сүүлийн найман жил нь нутагтаа нэг ч удаа ирэлгүй тийзний мөнгөө хэмнэж хуруу хумсаа хугалан байж авсан анхны гал голомт маань байсан. Алдсан хүн арван тамтай гэдэг бол хохирсон хүн хорин тамтай байдаг юм байна.

I. Тухайн үед болсон үйл явдал

2024 оны нэгдүгээр сарын 24-ний тэр нэгэн хар дарсан зүүд мэт аймшигт шөнийг би хэзээ ч мартахгүй байх. Маш хүчтэй дэлбэрэлтийн дуу чимээ, 10 гаруй давхар байшин давсан аймшигт том гал, сандралдан гүйлдэх хүмүүсийн амьд гарах гэсэн тэмцэл, ТВ-ээр дайнтай орнуудын мэдээгээр гардаг шиг дүр зураг... Тэр өдрөөс хойш өнөөдөр яг 100 өдөр өнгөрчээ.

  • Монгол хүн амьд явах эрхтэй.
  • Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй.
  • Хувийн эд хөрөнгөтэй байх эрхтэй.
  • Энэ гурван эрхээ нэг л шөнийн дотор алдсан, зөрчүүлсэн.
  • Бидний байр
  • Зарим хүний насаараа хөдөлмөрлөж олсон хөрөнгө нь байсан.
  • Заримынх нь насаараа төлөх зээлтэй хөрөнгө нь байсан.
  • Заримынх нь хүний нутагт залуу насаараа сольж ажиллаж хөдөлмөрлөж авсан хөрөнгө нь байсан.

II. Одоогийн нөхцөл байдал

Барилгын улсын комиссын тайлан 78 хоногийн дараа гарсан. Энэ тайланг оршин суугчид тавдугаар сарын 1-нд цаасан хэлбэрээр гар дээрээ авсан. Энэ дүгнэлт биш тайлан юм билээ. Дүгнэж бичсэн нэг ч өгүүлбэр байхгүй манай байранд хийсэн шалгалтаа тайлагнаж л бичсэн байсан. Мэргэжлийн биш хүн харсан ч байрыг нураах шаардлагатай гэдэгт эргэлзээ төрсөн.

Шадар сайд С.Амарсайхан гуай байрыг нураана гээд зарлачихсан. Энэ барилгын мэргэжлийн багын тайлантай танилцсан бол тийм ч амархан нураана гэсэн үг гарахгүй байсан байх. Шадар сайдын байрыг нураана гэсэн ганцхан мэдэгдлээр 63 өрхийн 200 гаруй хүн албан ёсоор орон гэргүй, өмч хөрөнгөгүй болсон гэсэн үг. Тэгээд хэргийг нийслэлд шилжүүллээ гэсэн шийдвэр гаргасан. Одоогийн байдлаар өөрөөр ямар ч дорвитой арга хэмжээ аваагүй байна.

Мөн Шадар сайд С.Амарсайхан болон нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нар буруутай этгээдээр нь хохирлыг барагдуулна гэж хэвлэлээр ярьсан.

Би буруутай этгээд гэдэгт

  1. Улс,
  2. "Дашваанжил" ХХК,
  3. Барилга барьсан компани буруутай гэж үзэж байгаа.

1. Улсыг буруутгах үндэслэл:

  • Төр тэсэрч дэлбэрэх аюултай бодисын хадгалалт, тээвэрлэлт, маршрутад хяналт тавиагүй, стандарт мөрдүүлээгүй, онцгой байдлын үед авч хэрэгжүүлэх төлөвлөгөөгүй, бэлтгэлгүй байсан.
  • Улсын комисс шатамхай хөөсөөр дулаалсан, галын орц гарцыг зохих журмын дагуу хийгээгүй байрыг хүлээн авсан. Энэ нь гал богино хугацаанд тархах үндэс болсон.
  • Улс стандартын бус нарийн замтай. Мөн тухай үед нийслэлийн зам маш их халтиргаа гулгаатай байсан. Нийслэл давсаа цацаж замын аюулгүй байдлыг хангаагүй байсан.
  • БХЯ-ны харьяалалтай Патрол маркийн машинаар осол гаргасан жолооч тухайн үед улсын ажлаар явж байсан гэсэн мэдүүлэг өгсөн байсан. Тэгэхээр хуулиараа ажил олгогч улс буруутай болно.

2. "Дашваанжил"-ыг буруутгах үндэслэл:

  • Хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлага хангаагүй.
  • Аюултай ачаа тээвэрлэлтийн шаардлага хангаагүй.
  • "Дашваанжил" компани аюултай ачаа тээвэрлэж яваа ажилчдадаа зохих түвшинд сургаж бэлдээгүй. Осол аваарын үед ажиллах зааварчилгаа өгөөгүй.

3. Барилга барьсан компанийг буруутгах үндэслэл:

  • Бүрэн цутгамал гэж зарсан байр нь ослоор хагас цутгамал болох нь илэрсэн. Хагас цутгамал байсан учир галд тэсвэрлэх чадваргүй байж. Өнөөдрийн нураах дүгнэлт гарахад хүргэсэн.
  • Галд тэсвэртэй дулаалгын хөөстэй гэсэн боловч гал дэмждэг дулаалгын хөөстэй болох нь саяны ослоор харагдсан.
  • Зүүн урд талаараа галын машин нэвтрэх боломжгүй зураг төслөөр байр барьсан.

Хотын дарга Х.Нямбаатар татвар төлөгчдийн мөнгийг та нарт зарцуулах боломжгүй гэж хэлсэн.

  1. Бид ч бас татвар төлөгчид. Бид Монгол Улсдаа татвар төлөөд улсаараа хамгаалуулах боломжгүй гэж үү.
  2. Бид татвар төлөгчдийн мөнгийг зүгээр авах гээгүй. Улс бидний энэ хүнд гамшгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж эхний ээлжид хохирлыг барагдуулаад сүүлд нь улс буруутай этгээдээс гаргуулан аваач ээ гэдгийг л дахин дахин хэлж байгаа. Буруутай этгээд гэдэгт улс бас орно гэж үзэж байгаа учир.

III. Бидний хүсэлт шаардлага

  1. 63 өрхийн 200гаруй оршин суугчдыг хүндрэл чирэгдэл болгохгүй хамгийн богино хугацаанд асуудлыг улам бүр хүндрүүлэлгүйгээр дуусгавар болгож өгнө үү хэмээн төр засгийнхнаас хүсэж шаардаж байна.
  2. Хэрэв уг барилгыг нураагаад дахин барихаар болбол доод тал нь 3-5 жилийн ажил, буруутай этгээдийг шүүх цагдаагийн байгууллагаар тогтоотол давж заалдсаар дахиад 2-3 жил нийт бараг 8-10 жил алдагдах асуудал тул бидний хамгийн эхний ээлжид хохиролгүй болохыг төр засгаас шаардаж байна. Буруутай этгээд нь шүүхээрээ тогтоогдсоны дараа төр засгийн зүгээс буруутай этгээдээс схемчилсэн байдлаар эсвэл банкны зээлийн байдлаар эргэн төлүүлэх аргачлал буюу шийдлийг байж болно.

Жишээ: Хэдэн жилийн өмнө "Алтжин бөмбөгөр" худалдааны төвийг шатахад тухайн үед "Алтжин бөмбөгөр" компанид улс хөнгөлөлттэй зээл олгож түүгээр эхний ээлжид иргэдийн хохирлыг барагдуулсан жишээ байгаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Irhen [158.248.126.125] 2024/5/4
Tur zasag gej baidag bol ene irgediig hohirolgui bolgoochee, orin suuts barij bno gej gazraa zaraad, oron suuts n gadaah zam n bugd chanariin shaardlaga hangalaa geed hyanagdaad, tuugeer n irged bid amidraad bgaa shuu, uursduu barisan hashaa baishingiin hohirol yariagui end! Ene humuusiig yaraltai hohirolgui bolgoo
0 | 0 Хариулах
Монгол [75.58.11.157] 2024/5/4
ТӨР, УЛС БИШ ДААТГАГЧ, ДААТГУУЛАГЧ ГЭХ ОЙЛГОЛТ, ХЭВ БАЙДАЛ, ПРОЦЕСС Л ДЭЛХИЙ ДЭЭР БАЙНАА БУРУУТАЙ ГЭВЭЛ ТЭР ЖОЛООЧ, ДАШВААНЖИЛ КОМПАНИ ХОЁР МӨН ДЭЭР НЬ ТЭР МӨРГӨЛДСӨН ПАТРОЛЬ МАШИН ТҮШНИЙ ЖОЛООЧ Л БАЙГА Ш ДЭЭ, ТҮҮНЭЭС БУС БУСАД ИРГЭД, МОНГЛЛЧУУД ТА НАРЫН АСУУДАЛД ЯМАР ХАМААТАЙ ГЭЖ ОДОО ХОХИРЛОО ГЭМ ЗЭМГҮЙ ИРГЭДЭЭС АВЧ БИДНИЙГ ХОХИРООХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ
0 | 1 Хариулах
ёо [103.57.94.129] 2024/5/4
энлээс монгол хүний бүхий л арчаагүй чанар яагаад хөгжидгүйг харж болно салан задгай хуурамч аминдаа арчаагүй төр засаг маш хэврэг сул хаана хаанаа бөөн асуудал
1 | 0 Хариулах
Зочин [66.181.182.234] 2024/5/3
Сэтгүүлчид ийм маанаг тэнэг болоод л амьтны хараал идэж байгаа. Юу ч хийсэнгүй гэж хэлж болох уу. Энэ хугацаанд маш олон хүн цаг хугацаа зарж ажилласныг нэг сэтгүүлч нэртэй ал үгүйсгэхийг сэтгүүл зүй гэхгүй. Одон төрөл зүйл сэтгэлийн мэргэжилтнүүд дүгнэлт гаргаж бүртгэл хийж хариуцлагагүй иргэдийн тэнэглэлийг засч залруулахас эхлээд их ажил хийж гүйцэтгэсэн. Татвар төлөгчдийн мөнгийг хурдхан шаачих санаатай алнуудын сувдаг шуналыг барагдуулахыг л ажил гэдэг юм уу. Тэгвэл татвар төлөгчид өөрсдийн мөнгийг хэн дуртай, шунахай алнуудад зүгээр өгөхийг хүсэхгүй байна.
0 | 3 Хариулах
Зочин [103.168.34.91] 2024/5/3
Буруутнаар Патролын жолооч БХЯ ны Барилга захиалагчын албаны дарга нөхөр, аюултай бараа материал тээвэрлэх маршрутыг хотын төвөөр явуулж өөрчилсөн Шадар Сайд С.Амарсайхан нар юуны өмнө хариуцах болж байна. МАН сонгуульд ялахын тулд буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохоос өөр аргагүй.
1 | 0 Хариулах
Зочин [178.115.41.209] 2024/5/3
Tur zasag edgeer hohirson irgediig demjij holbogdoh asuudaliig shiudeh estoi
2 | 2 Хариулах
зочин [103.212.119.164] 2024/5/3
Юу ярьж бгаа МАН хан метро барьж, хөшигтийн хөндий рүү 20 мин явах дүүжин зам барих гэж байхад
0 | 0 Хариулах
Zochin [59.153.113.187] 2024/5/3
Zuv zugeer gertee untaj bgaad hohirno gdg yasan hetsuu um be odoo songuuli gj bulzaaruulj bgaad hen ch hariutslaga huleehgui irged hohirood l duusah um bn daa dashvaanjil yamar gaigaar tend yavj taarvaa
0 | 0 Хариулах
зочин [202.131.227.82] 2024/5/3
шийдэж өгөөчээ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.188.123] 2024/5/3
Угаасаа МАН бол юу ч санаачлахгүй, хийхгүй, хийж ч чадахгүй. Худал хэлж, улсын мөнгийг идэж ууж, буруугаа бусад руу чихэж, сүйрүүлж л чадна
9 | 0 Хариулах
Зочин [43.228.131.141] 2024/5/3
Hariutsah gazar ni Tavanbogd l yum bna.
2 | 1 Хариулах
kkk [202.9.46.250] 2024/5/3
ОЮУН-ЭРДЭНЭ ЧИНЬ Л МЭДЭЖ БАЙГАА БАЙХ IKON.MN SITE ДАНДАА ХОВ ХУТГАДАГ УЛС ТӨРИЙНХ НЭЭСЭЭ Л ХАРИУЛТАА АВ ДАА
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.137] 2024/5/3
төр засаг байгаа бол орон сууцанд баллонтой газ хэрэглэж байгаа эсэхт шалгалт хийж хариуцлага тооцоочээ!!! Ийм хэрэг олон гарна шүү!!!! Оркууд хэрэг алгаа!!!
2 | 1 Хариулах
Зочин [103.212.118.137] 2024/5/3
эсрэг кноп дараад малаа, 3-аас дээш давхар орон сууцанд газ хэрэглэхийг хориглодог. Дарханд нэг нөхөр 9 давхар байшинд Дашваажилын газ хэрэглээд юу боллоо!!!!! Чи өөрөө ч, бусад гэмгүй хүмүүс ч үхнэ шүү!!!!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.54] 2024/5/3
сонгууль гд юуун наадх чинь вэээ
0 | 0 Хариулах
hotiin zahad yagaad baij bolq gej [59.153.115.156] 2024/5/3
hotiin tuvd arhi uuchaad orood untaj boldog ezengui zochid buudal olon jil bolj bgaa iom
0 | 0 Хариулах