Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Амжилтад хүрэхэд тань туслах ДОЛООН эшлэл

О.ЭРДЭНЭСҮХ
2016 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Та бүхэнд Америкийн Нэгдсэн Улсын алдарт бизнесмен, тэрбумтан, хөрөнгө оруулагч Марк Киубаны алдарт эшлэлүүдээс хүргэж байна.

Яг л таны мөрөөдлийг, танд байгаа бүхнийг булаан авахын төлөө өөр хэн нэгэн 24 цаг ажиллаж байгаа мэт шургуу хөдөлмөрлө, хичээ.
“Мөрөөдөхдөө бус мөрөөдлийнхөө төлөө юу хийж байгаа вэ гэдэг чинь хамгаас чухал. Тэнд л амжилт, бүтэлгүйтлийн ялгаа бий.”
“Таны хундага хагас дүүрэн эсвэл хагас хоосон байх эсэх нь хамаагүй. Гагцхүү та өөрөө хундганадаа тэр усыг хийж байгаа гэдгээ үргэлж сана."
“Үргэлж хийж заншсан тэр замаар, тэр аргаар аливаа ажлыг хийж, гүйцэтгээд байвал бусдын л адил нэгэн болно. Өөрөөрөө байж, өөр байж сурах хэрэгтэй.”
Үгүй гэсэн хариулт бүхэн амжилтад хүрэхэд минь нэг алхам намайг ойртуулж өгдөг.
“Гол учир нь мөнгөндөө эсвэл холбоо сүлбээндээ байгаа юм биш. Гол учир нь шаргуу ажиллаж, бүгдээс илүү гарч сурахад байгаа юм. Ядаж л бүтэлгүйтсэн ч гэсэн алдсан алдаанаасаа суралцаад дахин илүү амжилтад хүрч чадна.”
​​“Эргэж буцах гүүр байгаа бол хэзээ ч битгий бизнест хөл тавь. Бүхнээ золиослоход бэлэн болсон хойноо бизнесийг эхлэх хэрэгтэй.

 

ЭХ СУРВАЛЖ: http://www.erdenesukh.com