Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Далавчаа дэлгэ тэгээд нис залуу минь

О.ЭРДЭНЭСҮХ
2015 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Залуу нас гэдэг чиний амьдралын хамгийн гайхалтай үеийн нэг. Яагаад гээч?

Зөвхөн энэ л насанд чи:

  • Хамгийн тэнэг, бодлогогүй алхмуудыг хийдэг
  • Хамгийн гэнэн, эмзэг алдаануудыг хийдэг
  • Хамгийн шийдвэрлэх алхмуудыг хийдэг
  • Хамгийн гол нь энэ бол чиний суралцах нас.

Би чиний л адил залуу хүн. Чиний л адил энэ бүхнийг урд нь би хийсэн магадгүй одоо ч хийж байгаа. Гэхдээ энэ насны хамгийн гайхалтай зүйл бол чи энэ бүхнийг хийгээд гарах үр дүнг нь хүлээж чадах, засч чадах, алдаанаасаа суралцаж чадах тэр боломж тэр ЦАГ ХУГАЦАА чамд байгаа.

Амьдралдаа сурсан, мэдсэн, үзсэн бүхэн чинь зөвхөн энэ л насанд тестэнд ордог. Ямар тест гэж үү?

Лааны гал халуун гэдгийг гараа түлж байж л ухаарсан тэр бяцхан жаал мэт, хүссэн бүхнээ авахын тулд хэдхэн дусал нулимс унагахад л хангалттай гэдэгт бат итгэсэн тэр бяцхан охин мэт явсан бид зөвхөн энэ л насанд  хүн чанар гэж юу болох, хариуцлага гэж юу болох, мэдлэг гэж юу болох, үнэ цэнэ үнэлэмж гэж юу болох, үерхэл хайр дурлал гэж юу болох, гэр бүл гэж юу болох, хүсэл мөрөөдөл зорилго гэж юу болох гэх мэтчилэн АМЬДРАЛЫН цагаан толгойг өөрийн алдаа оноо, амжилт бүтэлгүйтлээр дамжуулан суралцдаг.

Тэмүүлэх сэтгэлрүү чинь дахин дахин хүйтэн ус цацсан байж ч болно. Гэхдээ залуу минь чи ганцаараа биш. Чиний мэдэрч байгааг мэдэрч яваа, чамтай ижил нөхцөлд алхаж байгаа сая сая залуучууд энэ бөмбөрцөг дээр амьдарч байгаа.

Чамайг одоо “цагаан толгой”-н аль хэсэгт явааг чинь би мэдэхгүй. Магадгүй чиний амьдрал өнөөдөр тийм ч гайхалтай биш байж болно. Амьдрал дэндүү хатуу санагдаж хүсэл мөрөөдлийнхөө араас тэмүүлэх сэтгэлрүү чинь дахин дахин хүйтэн ус цацсан байж ч болно. Гэхдээ залуу минь чи ганцаараа биш. Чиний мэдэрч байгааг мэдэрч яваа, чамтай ижил нөхцөлд алхаж байгаа сая сая залуучууд энэ бөмбөрцөг дээр амьдарч байгаа.

Хүсэл мөрөөдлийг чинь ойлгох, чамайг дэмжих, чамтай хамт алхах хүмүүс өнөөдөр байхгүй байж болно ГЭВЧ чи өөртөө итгэх хэрэгтэй. Хүсэл мөрөөдөл, итгэл найдвар, эрч хүч, цаг хугацаа гээд энэ орчлонд хүн бүхэнд байгаад байдаггүй гайхалтай зүйлс зөвхөн чамд байгаа. Сонголтоо хий. Үргэлж урагшаа давш, унасан ч урагшаа уна, алдаагаа хүлээн зөвшөөр гэхдээ тэндээ битгий зогс түүнээсээ суралц хамгийн чухал нь өөрийгөө үргэлж хөгжүүл. Хүн тэр тусмаа залуу хүн хөгжхөө зогсоогоод өөртөө сэтгэл ханачих юм бол үхсэнтэй ялгаагүй.

Хэн ч итгээгүй, хэн ч тоогоогүй, хүн бүхэн элэглэн дооглож байхад ах дүү 2 тэнгэрт дүүлэх шувуунаас ч илүү өндөрт чамайг хөөргөх “төмөр шувууг” бүтээж чадсан гэдгийг үргэлж сана.

Тэднээс дутах зүйл чамд үгүй.

Тиймээ далавчаа дэв тэгээд хүсэл мөрөөдлийнхөө зүг нис залуу минь.