"Тэгш, сондгойгийн хязгаарлалтаар машинаа унах боломжгүй байсан 14 хоногийн татварыг жилийн татвараас нь хасна"

Б.Бадамгарав, IKon.mn
47 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод тээврийн хэрэгслүүдийг улсын дугаарын тэгш, сондгой орноор нь хязгаарлан хөдөлгөөнд оруулах зохицуулалт наймдугаар сарын 15-наас есдүгээр 12-нд үйлчилж байна.

"СОР17" олон улсын бага хурал болон хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотойгоор гаргасан энэхүү 28 хоногийн дугаарын хязгаарлалтын улмаас иргэд 14 хоногт нь өөрсдийн автомашиныг унах боломжгүй болсон юм.

Иймд Хотын дарга Б.Пүрэвдагва "28 хоног дугаарын хязгаарлалт үйлчлэхэд иргэд 14 хоногт нь автомашинаа ашиглах боломжгүй байсан. Энэ 14 хоногийн татварыг нь жилийнх нь татвараас хасна. Зам ашигласны төлбөрийн ИТХ-аар оруулан шийдэх бол өөрөө явагч буюу автомашины татварыг УИХ дээр хуульд заалт оруулж шийднэ" гэв.