Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагаа зохион байгуулж байна

А.Төгөлдөр, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Монгол Улс, ОХУ-ын хамтарсан шумбалтын баг Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нуурт живсэн нисэх онгоц, бусад техник хэрэгслийг илрүүлэх, эрэн хайх ажиллагааны хоёрдугаар шатыг наймдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус хамтарсан багт Монголын талаас Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд 7-9 метрийн гүнд 23 удаагийн шумбалт хийжээ.

Мөн гидролакатор, эхолот тусгай төхөөрөмж болон “Chasing” усны дронуудыг ашиглан усны гүнд эрлийн ажиллагааг зохион байгуулж, Буйр нуурын эргээс 560 метрийн зайд 3 метрийн гүнд живсэн дөрвөн хүний суудалтай аяны зориулалттай завийг илрүүлж, нуурын эрэгт татан гаргаж, холбогдох иргэнд хүлээлгэн өгсөн байна.

Энэхүү ажиллагаа нь нуурт техник хэрэгслийн байршлыг нарийвчлан тогтоох, ослын шалтгааныг илрүүлэх зорилготой урт хугацаанд явагддаг ажиллагаа аж.