ХУВААРЬ: Нийслэлийн зургаан дүүрэгт зумба бүжгийн арга хэмжээ зохион байгуулахаар болжээ
Нийслэлийн Биеийн Тамир, Спортын газраас зумба дасгалт бүжгийн арга хэмжээг энэ сарын 12-ноос 20-ныг дуустал зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал нийслэлийн зургаан дүүрэгт дасгалт бүжгийн арга хэмжээ болох юм. Тухайлбал есдүгээр сарын 12-нд Баянзүрх дүүргийн Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд 08:00 цагаас дасгал хийхээр товлосон бол Хан-Уул дүүргийнх 09:00 цагаас Дугуй цагаанд дасгал хийх аж.
Харин Сүхбаатар дүүрэгт Жанжин Д.Сүхбаатарын талбайд есдүгээр сарын 15-ны Мягмар гарагт 19:00 цагаас товлосон бол Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт есдүгээр сарын 19-ний Ням гарагт 08:00 цагт болно.
Тэгвэл Баянгол дүүргийнх есдүгээр сарын 20-ны Даваа гарагт 08:00 цагаас зохион байгуулахаар болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

