Улаанбаатар хотод шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ ₮4.77 сая болжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
39 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний статистикийн хорооноос мэдээлж буйгаар 2026 оны наймдугаар сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.77 сая төгрөг болжээ.

Орон сууцны үнийн индекс (2023.I=1.0) өнгөрсөн сард 1.45 болж, өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар, өмнөх сараас 2.5 хувиар өссөн байна.

Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.51 сая төгрөгийн үнэтэй байгаа юм. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сонгинохайрхан дүүрэгт 7.5 хувь (250.9 мянган төгрөг)-иар өсөж, Чингэлтэй дүүрэгт 11.5 хувь (526.4 мянган төгрөг)-аар буурав. Чингэлтэй дүүрэгт 2025 оны наймдугаар сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.57 сая төгрөгтэй байжээ.

Орон сууцны насжилтаар авч үзвэл, өмнөх оны мөн үетэй харьцуулахад шинэ орон сууцны үнэ 5.1 хувиар, хуучин орон сууцны үнэ 8.1 хувиар тус тус өссөн байна. Өмнөх сартай харьцуулахад шинэ орон сууцны үнэ 2.2 хувиар, хуучин орон сууцны үнэ 2.4 хувиар өсжээ.

зураг
 
зураг
 

Харин өнгөрсөн сард хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.78 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.82 сая төгрөгт хүрлээ. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Баянзүрх дүүрэгт 11.6 хувь (475.4 мянган төгрөг)-аар өссөн аж.

Орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнийг байршлаар нь харвал, Сүхбаатар дүүрэгт Сүхбаатарын талбай, 220 мянгат орчим 7.89 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 21-р хороолол орчим 3.30 сая төгрөг байгаа нь хамгийн хямд байгаа юм.

зураг