Улаанбаатар хотод нийлүүлж буй шатахууны хэмжээ тасралтгүй нэмэгдэж байгаа гэв
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны нийлүүлэлт, хангамжийг нэмэгдүүлэх шуурхай штабын ээлжит хурал боллоо.
2026 оны есдүгээр сарын 1-нээс 10-ныг дуустал 24,000 тонн авто бензин импортоор иржээ. Харин өнөөдрийн буюу есдүгээр сарын 11-ний байдлаар улсын хэмжээнд 5,520 тонн аи-92 авто бензин буулгахаас 2,460 тонныг нь агуулахад нийлүүлсэн байна.
Тухайлбал
- Улаанбаатар хотын 91 Шатахуун Түгээх Станц (ШТС)-д 1,000 тонн АИ-92 автобензин,
- Орон нутгийн 58 ШТС-д 580 орчим тонн АИ-92 автобензинийг хүргэсэн байна.
Зарим орон нутгийн алслагдсан бүсэд бензин тасалдсаныг эс тооцвол Улаанбаатар хот болон орон нутаг автобензинийг тасалдалгүй хүргэж байгааг албаныхан мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

