Б.Пүрэвдагва: Приус руу шилжсэн шиг одоо цахилгаан машин руу шилжиж эхэлж байгаа

П.Сайнжаргал, IKON.MN
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Агаарын бохирдол ба шийдэл" сэдвийн хүрээнд Хотын захирагч Б.Пүрэвдагва мэдээлэл өглөө. 

Энэ үеэр "Приус руу шилжсэн шиг одоо цахилгаан машин руу шилжиж эхэлж байгаа" гэдгийг тэрбээр хэлэв. 

Хотын захирагч Б.Пүрэвдагва "Хөгжсөн хотын агаарын бохирдлын гол шалтгаануудын нэг нь автомашины хэрэглээ болдог. 

Манай монголчууд приус руу маш хурдан шилжсэн. Учир нь бензин бага иддэг. Тэгэхээр приус руу шилжсэн шиг одоо цахилгаан машин руу шилжиж эхэлж байна. Тиймээс цахилгаан машиныг цэнэглэх боломжоор хангах шаардлагатай. Энэ чиглэлд маш олон татварын хөнгөлөлтийг өгч байгаа" гэлээ. 

Үргэлжлүүлэн автомашинаас ялгарах агаарын бохирдлыг бууруулах шийдлийг дараах байдлаар танилцуулав. 

  • Засгийн газраас цахилгаан автомашиныг гааль, онцгой албан татвараас чөлөөлсөн.
  • Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдох албан татвараас чөлөөлсөн. Одоо бид ИТХ-аар нийслэлээс төлбөртэй зогсоолоос эхний хоёр цагийг чөлөөлнө.
  • Авто зам ашигласны татвараас 100 хувь чөлөөлөх төслийг ИТХ-даа өргөн барихад бэлэн болсныг ярилаа.