Зун цаг ирж байгаа энэ үед та бид нарны харшлын талаар мэдэх хэрэгтэй байх.
Нарны харшил нь удамшлын шалтгаантай байхаас гадна наранд удаан хугацаагаар ил явах, зарим төрлийн эм хэрэглэх (Тетрациклины антибиотикууд, кетопрофен), химийн бодистой хүрэлцэх, биеийн эсэргүүцэл сулрах зэрэг нь нарны харшилтай болоход нөлөөлдөг.
Тухайлбал, үнэртэй ус, халдваргүйжүүлэгч бодис, зарим төрлийн нарны кремийн найрлага дах бодис нь нарны харшлын шинж тэмдгийн илрэлийг улам нэмэгдүүлдэг.
Нарны харшлын үед биеийн наранд ил гарсан хэсгээр биржгэр тууралт гарч, улайх, загатнах, хавдах г.м шинж тэмдгүүд илэрнэ.
Өнөөдөр байгал, цаг уурын өөрчлөлттэй уялдан нарны харшил ихэсч байгаа хэдий ч нарны харшлаар хийгдсэн олон улсын судалгаа хомс хэвээр байна. Эмч нар ихэвчлэн үзлэг хийх байдлаар нарны харшлыг арьсны үрэвсэлт өвчнөөс ялган оношлодог бөгөөд шаардлагатай тохиолдолд хэт ягаан туяаны тест, цус болон арьсны дээж авах г.м аргуудыг хэрэглэнэ.
Бэлтгэсэн: НЭМХ-ийн Орчны эрүүл мэнд, хор судлалын төв
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!