1. Бэлгэвч чанаргүй, жижиг сиймхий нүхтэй тул Бэлгийн замаар дамжих халдвар болон Хүний дархлал хомсдолын вирусын халдвараас хамгаалахгүй
Бэлгэвчийг хэрэглэхийн өмнө шалгах, бүрэн бүтэн байдлыг хадгалж зөв хадгалах, зөв хэрэглэсэн тохиолдолд жирэмслэхээс болон БЗДХ/ХДХВ/ДОХ-аас хамгаалж чадах цорын ганц хэрэгсэл юм.
2. Бэлгэвч бэлгийн таашаал бууруулдаг
Эхэн үедээ бэлгэвч мэдрэгддэг боловч хэсэг хугацааны дараа биеийн хэмтэй адил болж мэдрэгдэхээ больдог. Иймээс бэлгийн таашаал бууруулахгүй, харин ч зарим тохиолдолд хавьтлын үед бэлгэвч урагдсан, мултарсныг мэдээгүй байдаг.
3. Бэлгэвч хэрэглэх нь хосуудын харьцааг холдуулдаг
Эсрэгээрээ. Бэлгэвч хэрэглэж буй хосуудын бэлгийн харьцааны үеийн айдас, халдвар авахаас вий гэсэн болгоомжлол алга болох ба бэлгийн таашаал илүү их авдаг байна. Сонголт өргөн болсон тул өөртөө таалагддаг бэлгэвчийг сонгох хэрэгтэй.
Бэлтгэсэн: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Эрүүл мэндийг дэмжих сургалт судалгааны, арга зүйн төв
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!