Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Цасан шуургын үеэр МАШИНЫ ОЛОН КЛУБ ТУСАЛЖЭЭ

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр болсон цасан шуургын үеэр ОБЕГ-ын аврах ажиллагаанд сайн дураараа машины олон клубууд тусалсан. Тэдгээрийн төлөөллөөс хэрхэн ажилласан талаар тодрууллаа.

ЖИЧ: Доорх хоёр клубээс гадна Mongolian Pajero Club, Patrol club, LX 470 Club зэрэг олон машины клубууд сайн дураар ажилласан аж.

 

"Mongolian Toyota Hilux" клубийн үүсгэн байгуулагч Кавен Айболат  "Манай клубээс 7-8 машин, 20 гаруй хүний бүрэлдэхүүнээр өчигдөр өдөр 13 цагаас өглөөний 04:30 цаг хүртэл Хандгайт зуслангийн хойд хэсгийг хариуцан ажиллаа. Бидний хувьд лагерийн замд цасанд суугдсан машинуудыг гаргасан.

ОБЕГ-ын аврах үйл ажиллагаанд туслах санааг "Mongolian Landcruiser Club"-ын залуус уриалж, бид дэмжсэн"

 

"Mongolian Hummer Club" клубийн тэргүүн Т.Болор-эрдэнэ "Манай клуб ОБЕГ-тай хамтарч 22-ын товчоо, эмээлт, 52-ын давааны хэсэгт ажилласан. Өчигдөр орой 21 цагаас өглөөний 03 цаг хүртэл ажилласан бөгөөд жижиг, том ачааны машинуудыг цаснаас гаргах ажлыг хийсэн.

Энэ дашрамд хэлэхэд ОБЕГ маш сайн ажилласан шүү " гэлээ.