Уншиж байна ...
Зураг
Зураг

“АПУ ДЭЙРИ” ХХК: Төмөр бетон хучилт цутгалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

СУРТАЛЧИЛГАА
2 цаг 14 минутын өмнө
Сурталчилгаа
зураг
 

НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2025 оны 02 сарын 25 өдөр

1. Тендерийн ерөнхий мэдээлэл.

Тендерийн нэр: “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төсөл барилгын Төмөр бетон хучилт цутгах ажил

Тендерийн дугаар: APUDE-09/2025

Тендерийн материал олгох хугацаа: 2025 оны 02-р сарын 28-ны 17:00 цаг хүртэл.

Тендер хүлээж авах хугацаа: 2025 оны 03-р сарын 14-ний 17:00 цаг.

Тендер шалгаруулалтын тухай товч мэдээлэл:

ХУД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах АПУ Дэйри сүүний үйлдвэрийн барилгыг шинэчлэн “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төслийг хэрэгжүүлж байгаа ба уг төслийн хүрээнд тус барилгын Төмөр бетон хучилт цутгалтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулж байна. Тус барилга 105,75х38,7х18,45м гэсэн хэмжээтэй 4-н давхар метал хийцтэй үйлдвэр, оффисын барилга.

Багц 1: Төмөр бетон хучилт болон лифтний хана цутгах:

  1. 1-4-р давхрын хучилтын долгионт төмөр дээр арматур уяж хучилт цутгах,
  2. Барилгын лифтний хонгил цутгах,

Багц 2: Шал цутгах болон тоног төхөөрөмжийн суурь цутгах:

  1. Шал цутгах,
  2. Тоног төхөөрөмжийн суурь цутгалт,

Тендерт оролцогч тал зураг төсөлд заагдсан материал болон шаардлагын дагуу ажил тус бүрийн зардлыг тооцох ба зураг төслийн дагуу ажлын тоо хэмжээг шалган тооцож тендер ирүүлнэ.

Мөрдөж ажиллах норм дүрэм стандартууд:

  1. “Цутгамал бетон, төмөр бетон” БНбД 52.02.05
  2. “Цутгамал төмөр бетоны ажил гүйцэтгэх ажил” БНбД 52.102.04
  3. “Цутгамал төмөр бетон бүтээцийн хийц хэсэглэлийн альбом” Г1.220.1-1Г.Д1- 2020
  4. “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. I хэсэг. Ерөнхий шаардлага” БНбД 12.03.04
  5. “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. II хэсэг. Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12.04.06
  6. “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөр хамгааллын үлгэрчилсэн заавар” БД 12-101-05
  7. Дээр дурдаагүй шаардлагатай бусад хууль норм, дүрмүүд.

2. Оролцогчдод тавигдах шаардлага.

  1. Оролцогч байгууллага нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, ААН байна.
  2. Оролцогч байгууллага нь “Барилгын тухай” хуулийн дагуу БА2.1 болон түүнээс дээш тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2026 оныг дуустал хүчинтэй байна.
  3. Оролцогч байгууллага нь эрх зүйн маргаангүй байх.
  4. Ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж дуусгах санхүүгийн чадамжтай ААН байна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хаягт хандаж 2025 оны 02 сарын 28-ны 17.00 цагийн дотор тендерт орохоор бүртгүүлнэ.

Тендерийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 17.00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ. Тендерийг Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг авах болон энэхүү тендертэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар авч болно.

ХУД-ийн 19-р хороо, Чингисийн өргөн чөлөө 33/05, АПУ Дэйри ХХК-ийн байр
Төслийн зохицуулагч Б.Маралмаа, утас: 80894704,
И-мэйл: maralmaa.b@apu.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.