Уншиж байна ...
Зураг
Зураг

“Оюу толгой” компани Онцгой Байдлын Ерөнхий Газарт харилцаа холбооны төхөөрөмж хандивлалаа

ikon.mn
2 цаг 0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

"Оюу толгой" компани гамшгийн эрсдэлийг бууруулах, аврах ажиллагааг сайжруулах чиглэлээр төрийн болон орон нутгийн байгууллагуудтай хамтран ажилласаар ирсэн билээ. Энэ хүрээнд гамшгаас хамгаалах, онцгой байдлын үед шаардлагатай 230 сая төгрөгийн үнэлгээ бүхий төхөөрөмжийг Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-т хандивлан, ОБЕГ-ын дарга, Хошууч генерал Г.Ариунбуянд хүлээлгэж өглөө.

Энэхүү тоног төхөөрөмжүүд нь аврах ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах үеийн харилцаа холбоог тасалдалгүй явуулах, цаашлаад ОБЕГ-ын албан хаагчдын аюулгүй ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой юм.

“Оюу толгой” компанийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутаг хариуцсан Ерөнхий менежер Ерөнхий менежер Филип Абрахам арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ, “Байгалийн гамшгийг урьдчилан таамаглах боломжгүй ч онцгой байдлын үед цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авах боломжийг бүрдүүлэх тоног төхөөрөмжтэй, бэлтгэлтэй нь байх хамгаас чухал. Тиймээс ч бид ОБЕГ-тай хамтран ажилласаар ирсэн билээ. Чухал цаг үед аврах ажиллагаанд холбоо харилцаагаа хэвийн явуулах, цаашлаад иргэдийн болон алба хаагчдын аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах энэхүү тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байгаадаа миний бие үнэхээр баяртай байна. “Оюу толгой” компани ОБЕГ-тай гамшгаас хамгаалах чиглэлд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, бүс нутгийн болон орон нутгийн Онцгой байдлын газруудтай нягт хамтран ажиллах болно” хэмээн онцолсон юм.

зураг
 
зураг
 

“Оюу толгой” компани болон ОБЕГ-ын хамтын ажиллагаа

"Оюу толгой" компани ОБЕГ-тай 2019 онд хоёр жилийн хугацаатай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд үүнээс хойш гамшгийн бэлэн байдлыг хангах, удирдлага, хариу арга хэмжээг сайжруулах чиглэлээр нягт хамтран ажиллаж байна. 2023 оны 10 сард санамж бичгийг шинэчилж дахин 3 жил хамтран ажиллахаар болсон билээ. Бид 2020 оноос хойш онцгой байдлын үед цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авахад шаардлагатай нийт

1.271 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий тоног төхөөрөмж, эд зүйлсийг ОБЕГ-т хандивлаад байна.

Хамтын ажиллагаанаас онцолбол:

  • Оюу толгойн гүний уурхайн аврах баг сүүлийн 5 жилийн хугацаанд ОБЕГ-ын Уул уурхайн аврах багийн 100 гаруй алба хаагчдад мэргэжлийн сургалтууд орлоо. Эдгээр сургалтууд нь уул уурхайн ослын үед аврах ажиллагааг богино хугацаанд, үр дүнтэй зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэх юм.
  • Орон нутагт гал түймэртэй тэмцэх чадавхыг нэмэгдүүлж, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Ханбогд сумын Гал түймэр унтраах ангид иж бүрэн тоноглогдсон галын машин хандивлав.
  • 2023 оны 7 дугаар сард Улаанбаатар хотод болсон үерээр ОБЕГ-т шаардлагатай тоног төхөөрөмжүүд, алба хаагчдад хувцас хэрэгсэл хандивласан.
  • Газар хөдлөлтийн үед хувь хүн, гэр бүл, албан байгууллагын түвшинд бэлэн байдлаа хангах, газар хөдлөлтийн эрсдэлийг таниулах, гамшиг тохиосон үед аюулгүй байдлаа хамгаалах ойлголт мэдлэг олгох зорилгоор "Бэлэн бай" аяныг орон даяар зохион байгуулж, www.belenbai.mn цахим хуудаст шаардлагатай мэдээллийг олон нийт ашиглах боломжтойгоор байршуулав.

“Оюу толгой" компани уурхайн хашаагаар хязгаарлагдахгүй Монгол орны өнцөг булан бүрт эерэг нөлөөллийг бий болгон, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.