Хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Хур тунадас:
- Хоёрдугаар сарын 28-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,
- Гуравдугаар сарын 1-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар цас орно.
Салхи:
- Хоёрдугаар сарын 26-27-нд нутгийн зүүн хэсгээр,
- Хоёрдугаар сарын 28-нд нутгийн хойд хэсгээр,
- Гуравдугаар сарын 1-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
Агаарын температур:
Ихэнх нутгаар хүйтний эрч суларч,
- Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -13...-18 градус,
- Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -6...-11 градус,
- говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан,
- бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө +1...-4 градус хүйтэн байна.
Гуравдугаар сарын 1-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!