Уншиж байна ...
Зураг
Зураг

Ахлах ангийн сурагчдад зориулсан “Bright Future Guide” төслийг Zangia.mn амжилттай хэрэгжүүллээ

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын ажлын байрны үндсэн платформ Zangia.mn ахлах ангийн сурагчдын мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэх зорилготой “Bright Future Guide” төслийг амжилттай хэрэгжүүлж, Сонгинохайрхан дүүргийн 162-р сургуулийн 113 сурагчийг хамрууллаа.

Zangia.mn нь Франц улсын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Central Test” компанийн албан ёсны эрхтэйгээр хүний нөөцийн мэргэжилтнүүд, ажил хайгчид болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан 12 төрлийн тестийг цахимаар бөглөх хэлбэрээр дотоодын зах зээлд нэвтрүүлэн платформдоо байршуулсан байгаа билээ.

Тэгвэл “Bright Future Guide” төслийн хүрээнд дээрх 12 тестийн нэг болох Vocation буюу Мэргэжлийн сонирхлын чиг баримжааны тестийг Сонгинохайрхан дүүргийн 162-р сургуулийн 113 сурагчаас аван өөрсдийн давуу тал, сонирхлыг нь тодорхойлж, ирээдүйн карьераа төлөвлөх, мэргэжлийн чиг баримжаа олоход нь дэмжлэг үзүүллээ.

зураг
 

Түүнчлэн Zangia.mn-ийн сэтгэл зүйчид сурагчдад мэргэжил сонголтын ач холбогдлыг тайлбарлаж, тэдний зан чанар, сонирхол, ур чадвар, суралцах арга барилд тохирсон мэргэжлийг тодорхойлон “Мэргэжлийн сонирхлын чиг баримжаа”-ны тестийн үр дүнг танилцуулсан юм. Үр дүнд нь сурагчид ирээдүйн ажлын байрандаа шаардагдах чадваруудыг ойлгож, мэргэжил сонголтын талаарх мэдлэгээ тэлж, шийдвэр гаргах чадвараа хөгжүүлэх боломжтой боллоо.

Энэхүү төсөл нь сурагчдад хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлагыг ойлгох, өөрийн онцлогт тохирсон мэргэжлээ тодорхойлох, ирээдүйдээ итгэлтэй алхахад нь чухал хувь нэмэр оруулсан, үр өгөөжтэй үйл ажиллагаа болсноороо онцлог болов.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.