"UB palace-г нураагаад оронд нь орон сууцны хороолол барих гэж байгаа" гэх мэдээлэл цахим орчинд гарсан.
Тус мэдээллийн дагуу Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас харахад UB palace буюу Улаанбаатар паласын газар энэ оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Хурд стандарт ХХК-д шилжжээ. Тус компани нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий компани юм.
Хот байгуулалт, хотын стандартын газрын нээлттэй сангаас харахад тус газар дээр одоогоор шинээр барилга барих тухай архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдаагүй байна.
Улаанбаатар палас болон тус барилгын урд талбай зэрэг нь хүн амын нягтаршил хэтэрсэн барилга шинээр барихыг хориглосон бүс юм. Гэсэн ч тус хэсэгт орон сууцны хороолол баригдах магадлалтай байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!