Уншиж байна ...
Зураг
Зураг

Хоёрдугаар сарын 28-ны өдөр хүртэл уртасгасан цагаар ажиллаж буй техник хяналтын үзлэгийн төвүүд

М.Батчимэг, ikon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сар шинийн өдрүүдийг угтаж энэ сарын 24-28-ны өдрийг дуустал уртасгасан цагаар ажиллаж буй техник хяналтын үзлэгийн төвүүдийн мэдээллийг Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Дараах салбарууд 2025.02.24-28-ны өдрийг дуустал уртасгасан цагаар буюу 08:30-22:00 цаг хүртэл ажиллах юм байна. 

  • Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төв Хаяг: СХД-ийн 20-р хороо, Хэраэкупмент ХХК-ийн баруун хойд талд 
  • Баянгол техникийн хяналтын үзлэгийн төв Хаяг: БГД 20-р хороо, Үйлдвэрчний гудамж "Шинэ тулга-Од" ХХК-ийн байр
  • Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төв Хаяг: БЗД 8-р хороо, хилчний 1-р гудамж, Өөрийн байр 

Мөн тус салбаруудад байршиж буй тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагаа уртасгасан цагаар буюу 08:30-22:00 цаг хүртэл ажиллах байгаа юм байна.