Уншиж байна ...
Зураг
Зураг

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл ₮700 тэрбумыг нөлөө бүхий арилжааны банканд байршуулахаар болжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2 цаг 46 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурал өчигдөр болж, нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг хадгаламж хэлбэрээр байршуулах асуудлыг шийдвэрлэжээ.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгад нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд оруулах дөрвөн төрлийг тодорхойлсон байдаг. Үүний дөрөв дэх хэсэг нь нөлөө бүхий арилжааны банканд байршуулж болно гэж заасан.

Энэ хүрээнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар сангийн 700 тэрбум төгрөгийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулах болжээ. Түүнчлэн жилийн хүүгийн хэмжээг 11.4 хувиас багагүй байхаар тогтоосон байна. Үр дүнд нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 80 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой.

 

Эх сурвалж: Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам