Уншиж байна ...
Зураг
Зураг

В.Эрдэнэсувд: Өргөтгөсөн худалдаанаас нөөцийн хонины махыг гулуузаар нь авах боломжтой. Нэг килограмм нь ₮11,800

Д.Янжиндулам, ikon.mn
3 цаг 0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сар шинийн баяртай холбогдуулан нийслэлийн есөн дүүргийн 18 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Энэ үеэр нөөцийн хонины махыг гулуузаар нь зарж байгаа бөгөөд энэ сарын 27-ны Пүрэв гарагийг дуустал үргэлжилнэ.

Энэ тухай УБЗАА-ны хүнсний хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн В.Эрдэнэсувд "Энэ жил нийслэлчүүдийн хаврын хэрэгцээнд зориулж 10 ААН 8,713 тонн махыг нөөцлөөд байна.

Нөөцийн махыг есөн дүүргийн 446 хүнсний дэлгүүрт худалдаалж байгаа бол сар шинийн баярыг тохиолдуулан өргөтгөсөн худалдааг нийслэлийн есөн дүүргийн 18 байршилд зохион байгуулж эхэллээ.

Нэг килограмм нөөцийн хонины мах 11,800 төгрөг, уламжлалт аргаар бус үйлдвэрийн аргаар бэлтгэсэн чанартай махыг нийлүүлж байгаа юм.

Эдгээр 18 байршлаас иргэд өөрийн гэрт ойрхон өргөтгөсөн худалдаанаас хонины махыг гулуузаар нь авах боломжтой" гэж мэдээлэв.

зураг
 

Иргэдийн хэлж буйгаар зах, худалдааны төвд нэг килограмм хонины мах 14,500 төгрөгөөр зарагдаж байгаа аж.