Бусдын цахим хаягаас “Мөнгө зээлээч” гэж бичээд иргэдийг залилж байгааг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас сэрэмжлүүллээ.
Тодруулбал Т гэх иргэний цахим хаягаас “Мөнгө яаралтай зээлээч” гэх мессэж хамаарал бүхний хүнд нь ирсэн байна. Улмаар тухайн иргэн нягталж шалгалгүйгээр 550,000 төгрөгийг Хаан банкны данс руу нь шилжүүлэн залилуулжээ.
Энэ хэрэгт иргэн С-ийг холбогдуулан шалгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Энэ мэт байдлаар иргэд мөнгөө залилуулах тохиолдол их байгаа юм.
Тиймээс анхааралтай байж, хэн нэгний фэйсбүүк хаягаас мөнгө зээлүүлэх санал ирвэл заавал баталгаажуулж, утсаар нягтлан асууж байхыг зөвлөлөө.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!