Уншиж байна ...
Зураг
Зураг

Ариг банк Модон Могой жилийг “ХУДАЛДААНЫ САЛБАРЫГ ДЭМЖИХ” жил болгон зарлалаа

СУРТАЛЧИЛГАА
2 цаг 6 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Ариг банк  Модон могой жилийг "Худалдааны салбарыг дэмжих жил" болгон зарлаж, Монголын бизнес эрхлэгчдэд зориулсан шинэ санхүүгийн боломжийг нээж байна. Худалдааны салбарт түшиглэсэн дижитал банк болох зорилтынхоо хүрээнд худалдааны салбарын бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор "Бараа татан авах барьцаагүй зээл"-ийг 2 жил гаруй хугацаанд судлан хөгжүүлж, сүлжээ дэлгүүрийн ханган нийлүүлэгч компаниудын хэрэгцээ шаардлагад нийцсэн зээлийн шинэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж байна. 

Энэхүү зээлийн бүтээгдэхүүн нь ханган нийлүүлэгчдэд тулгардаг барьцаа хөрөнгийн дутагдал, барьцаа хөрөнгийг багаар үнэлдэг, зээлээ татан авалтын төлөвлөсөн цаг хугацаанд нь авч чаддаггүй зэрэг тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдэж өгснөөрөө онцлогтой.

Ханган нийлүүлэгчдийн санхүүгийн ачааллыг хөнгөвчилнө:

Энэ шинэ бүтээгдэхүүн нь худалдааны бизнес эрхлэгчдийн санхүүгийн ачааллыг бууруулж, үл хөдлөх хөрөнгө барьцаалахгүйгээр ирээдүйн орлого болон авлагаа барьцаалан бараа татан авалтын санхүүжилтийг түргэн шуурхай шийдвэрлэх боломжийг олгоно. Мөн бизнесийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангаж, худалдааны салбарын тогтвортой өсөлтийг дэмжих чухал алхам юм.

Бүтээгдэхүүний давуу тал:

  • Барьцаа: Ирээдүйн орлого, авлага
  • Зээлийн хэмжээ: 5 тэрбум төгрөг хүртэл
  • Уян хатан нөхцөл: Хугацаа 12-24 сар хүртэл
  • Өрсөлдөхүйц хүү: 1.6%-1.8% /жилийн 19.2%-21.6%/ хүртэл
  • Зээл шийдвэрлэх хугацаа: 2-5 хоног

Таны бизнесийн өсөлтийг дэмжинэ:

Ариг банкны тус шинэ санаачилга нь зөвхөн бизнес эрхлэгчдийг дэмжээд зогсохгүй, Монголын худалдааны салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах зорилготой бөгөөд худалдаа эрхлэгч таны бизнесийн өсөлтийн хамгийн итгэлтэй түнш байх болно.

Тухайн жилийн хүрээнд:

Үүнээс гадна худалдааны салбарынханд чиглэсэн өөр олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгохоор ажиллаж байна. Эдгээрийн давуу талууд нь зээлийн хэмжээ өндөр, өрсөлдөхүйц хүү шимтгэлийн нөхцөл, хугацааны хувьд уян хатан гэх зэрэг олон боломжуудыг харилцагч танд санал болгож байна. Та бүхэн бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллүүдийг доорх линкээс авна уу.

www.arigbank.mn/mn/company

САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ | ХУДАЛДААНЫ САЛБАРЫГ ДЭМЖИГЧ | АРИГ БАНК

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.