Уншиж байна ...
Зураг
Зураг

Х.Нямбаатар: Шинээр байгуулагдсан "Хурдны замуудыг хариуцсан нэгж"-ийг яаралтай өрөө тасалгаа, машин, компьютертой болгоно

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 20 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бүтээн байгуулалтын улирал эхэлж, Улаанбаатар хотод энэ жил дэд бүтцийн олон том төсөл хэрэгжүүлэх гэж буйтай холбогдуулан албан хаагч бүрийн эрүүл мэнд, ажиллах орчин нөхцөлийг сайжруулж, техник хангамжийг сайжруулахаар болжээ.

Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар "Нийслэлийн харьяа бүх байгууллагын удирдлагууд албан хаагчдаа эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт оруулах ажлыг зохион байгуулна. Зардлыг Эрүүл мэндийн даатгалын сан, Нийслэлийн Засаг Даргын нөөцөөс гаргана.

Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа гэж зохицуулалт бий. Энэ нь төрийн албан хаагчдыг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах харилцааг зохицуулдаг. Албан хаагчдыг худлаа рекламны байгууллагуудад эрүүл мэндийн үзлэгт оруулахгүй, улсын буюу ялангуяа Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын харьяа эмнэлгүүдэд бүдүүн, шулуун гэдэс, улаан хоолой, ходоод, MRI, CT, эмэгтэйчүүдийн шинжилгээний багцад хамруулж, орлого оруулна. Төрийн албан хаагчдаа хайрлах ёстой.

Хоёрдугаарт Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төслийн нэгдсэн нэгжийн дэргэд хурдны замуудыг хариуцсан нэгж шинээр байгуулагдсан. Эдгээр байгууллагыг өрөө тасалгаа, машин, тэрэг, компьютертой болгох ажлыг яаралтай зохион байгуулна. Төрийн ажлыг явуулахдаа энд тэндээс юм гуйж аргалдаг хандлагаа өөрчилмөөр байна" гэж ярив.

Нийслэлийн Засаг Даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч 31 агентлагтай бол нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа 90 гаруй байгууллагад 15,000 гаруй албан хаагч ажилладаг байна.